Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы зохиолыг нь бичиж, найруулсан “Гэтлэл” олон ангит кинонд жүжигчин С.Идэрмаа дүр бүтээжээ. Тэрбээр Монголын уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүнтэй тус бүтээлийн гол дүрийн жүжигчдийн нэгээр ажилласан байна.
“Гэтлэл” олон ангит кино 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нээс Univision болон LookTV платформоор үзэгчдийн хүртээл болохоор товлогджээ.
Тус киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд Б.Амарсайхан, Б.Болдхүү, Э.Тодгэрэл, Ж.Энэрэл, Н.Мөнхжаргал, Б.Хангай, Г.Тэнүүн, Б.Баярсайхан, Б.Ноба, Б.Наранбаатар нар багтсан байна. Мөн С.Идэрмаа, Б.Ариунцэцэг, С.Марал-Од, Д.Ганбаатар нар тогложээ.
С.Идэрмаа нь “The Voice of Mongolia” шоугаар үзэгчдэд танигдаж, улмаар “U film”-ийн “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драмын жүжиг, “Фантастик” продакшны “Зүрхний хилэн”, “Zura” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд тоглож байв.

