Найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” буюу “Ханын зураг” уран сайхны кино ес дэх удаагийн Якутын олон улсын кино наадмын “Алтан шил” буюу шилдэг кино шагналыг хүртлээ.
Тус кино өмнө нь 29 дэх удаагийн Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарч, NETPAC шагналын эзэн болсон юм. Мөн 2026 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмаас шилдэг найруулагч, шилдэг зураач шагналыг хүртсэн юм.
“Ханын зураг” уран сайхны киног зохиолч Б.Хишигжаргалын “Сэтгэлийн зураас” нэртэй туужаас сэдэвлэжээ. Уг тууж нь зураач хүний дотоод ертөнцийн тухай өгүүлдэг аж.

