“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулан “Ерэн жилд их найрагч” уран бүтээлч, уншигчдын уулзалт боллоо.
Уулзалтад Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам уригдан оролцож яруу найрагч Р.Чойномын шүлэг, найраглалын амин чанар, туулж өнгөрүүлсэн амьдрал, хувь хүний үзэл бодол, авьяас билгийн тухай дэлгэрэнгүй ярилцаж, “Жаргал зовлон” найраглалын хэсэг болон Үг аялгууг нь бичсэн “Өнгөрсөн шөнө зүүдэнд юу оров”, Аяыг нь бичсэн “Хорлоо” дуугаар оролцогчдын сонорыг мялаав.
Уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль, 3, 40, 78, 77 дугаар сургуулийн сурагчид, БГД-ийн Скаутын холбооны дарга Н.Оргилсайхан, “Ач” анагаах ухааны их сургуулийн оюутнууд оролцлоо.
Уулзалтын үеэр яруу найрагч Р.Чойномын уран бүтээлээр ном, тогтмол хэвлэлийн үзэсгэлэн дэлгэн үзүүлэв.


