Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ
Оддын амьдрал

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

Урлаг Урлаг09/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын жүжигчин Жэйми Фоксын жил бүр зохион байгуулдаг “Halloween”-ы баярын үеэр нэгэн эрэгтэй хүзүүндээ хутганы шарх авч, цагдаа нар түүний Калифорни дахь гэрт очжээ. Хэрэг гарсантай холбогдуулан нэг хүнийг аюултай зэвсэг ашиглан халдсан байж болзошгүй үндэслэлээр баривчилсан талаар хэвлэлүүд мэдээлэв.

Уг хэрэг арваннэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн орой Калифорни мужийн Таузанд-Оукс хотод байрлах Жэйми Фоксын эдлэнд болсон “SKVLK Fest” арга хэмжээний үеэр гарсан байна. TMZ-ийн мэдээлснээр, хохирогчийн хүзүүнд өнгөц шарх үүссэн бөгөөд түргэн тусламжийн ажилтнууд хэргийн газарт анхны тусламж үзүүлжээ.

Вентура тойргийн шерифийн газрын алба хаагчид дуудлагын дагуу очиход баярт оролцож байсан олон зуун зочин арга хэмжээг орхин гарах шаардлагатай болсон байна. Хэргийн дараах дүрс бичлэгт хэд хэдэн хүнийг гавлан авч явж байгаа нь харагджээ.

“SKVLK Fest” нь Жэйми Фокс болон түүний 18 настай охин Анелис нарын жил бүр зохион байгуулдаг “Halloween”-ы сэдэвт хөгжмийн наадам юм. Энэ жилийн арга хэмжээнд Tyga, Ty Dolla $ign, Sexyy Red, Leon Thomas зэрэг уран бүтээлчид оролцож, амьд хөгжмийн тоглолт болон багт наадмын үзвэрүүд зохион байгуулагджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ник Жонас чихрийн шижин өвчнийхөө талаар илэн далангүй ярилаа

09/11/2026
Оддын амьдрал Урлаг

Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер нарын 20 жилийн өрсөлдөөн улс төрийн замналаас болж дуусжээ

07/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жэйми Ли Кёртис Роб Райнерын хүүхдүүдтэй гэр бүлийн дотно холбоогоо хадгалсаар байгаагаа ярьжээ

07/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

09/11/2026

Констанс Ву “Галзуу баян Азиуд” цувралд киноны жүжигчдийн олонх эргэн ирнэ гэдгийг дуулгалаа

09/11/2026

Ник Жонас чихрийн шижин өвчнийхөө талаар илэн далангүй ярилаа

09/11/2026

Жүди Денчийг “The Chronicles of Riddick” кинонд тоглуулахын тулд Вин Дизель завины дайтай том цэцгийн баглаа илгээж байжээ

09/11/2026

Нийслэлийн “Улаанбаатар” театрын 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт боллоо

09/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.