Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мэрайя Кэри 2027 оны “Live at Powderham” хөгжмийн наадмын гол одоор оролцоно
Дуу хөгжим

Мэрайя Кэри 2027 оны “Live at Powderham” хөгжмийн наадмын гол одоор оролцоно

Урлаг Урлаг10/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Поп хөгжмийн хатан хаан Мэрайя Кэри 2027 оны зургадугаар сард Их Британийн Девон мужид зохион байгуулагдах “Live at Powderham” хөгжмийн наадмын гол уран бүтээлчээр оролцохоор болжээ. Тэрбээр зургаадугаар сарын 27-нд “Powderham Castle”-ийн задгай тайзнаа “Firefly” зуны аялан тоглолтоо толилуулж, дөрвөн өдөр үргэлжлэх наадмын хаалтын үдшийн гол од болох юм.

Дуучинтай хамт Их Британийн алдарт “Sugababes” хамтлаг тусгай зочноор, R&B урсгалын “Eternal” хамтлаг нэмэлт уран бүтээлчээр оролцоно.

“Live at Powderham” наадам 2026 онд дөрвөн өдрийн турш 140 мянга гаруй үзэгч хүлээн авч, Девон мужийн түүхэн дэх хамгийн том амьд хөгжмийн арга хэмжээ болж байжээ. Өнгөрсөн жилийн наадамд Льюис Капалди, Аланис Мориссетт, Тедди Свимс нар гол тайзны уран бүтээлчээр оролцсон юм.

2027 оны наадам зургаадугаар сарын 24-нөөс 27-ны хооронд “Powderham Castle”-ийн түүхэн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана. Мэрайя Кэригийн тоглолтын тасалбарын ерөнхий худалдаа арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагт эхлэх бөгөөд урьдчилсан захиалга арваннэгдүгээр сарын 11, 12-ноос эхлэхээр төлөвлөгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Стэнфордын их сургууль BTS хамтлагийн RM-ээс сэдэвлэсэн хичээл зааж эхэлжээ

10/11/2026
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүрийн төрсөн өдөр

10/11/2026
Дуу хөгжим Урлаг

Нийслэлийн “Улаанбаатар” театрын 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт боллоо

09/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Мэрайя Кэри 2027 оны “Live at Powderham” хөгжмийн наадмын гол одоор оролцоно

10/11/2026

Стэнфордын их сургууль BTS хамтлагийн RM-ээс сэдэвлэсэн хичээл зааж эхэлжээ

10/11/2026

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026

ФОТО: “Love letters” драмын жүжгээс

10/11/2026

Өнөөдөр жүжигчин М.Төгөлдөрийн төрсөн өдөр

10/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.