Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны 2026 оны шилдэг бүтээлийг Хүүхдийн урлан бүтээх төвд өчигдөр /2026.11.10/ шалгаруулж, бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ.
Энэ удаагийн үзэсгэлэнг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” сэдвээр зохион байгуулав.
Үзэсгэлэнд Монголын уран бүтээлчдээс гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд Монгол болон Бүгд Найрамдах Чех Улсын мэргэжлийн уран бүтээлч, багш, оюутан, ЕБС-ийн сурагчдын нийт 200 гаруй бүтээлийг дэлгэжээ.
“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн 8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд тэргүүн байрт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч М.Отгонбаяр “Их хүмүүн” бүтээлээр, дэд байрт нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Х.Номин-Эрдэнэ “Дөрвөн цаг” бүтээлээр, гутгаар байрт нийслэлийн ерөнхий боловсролын 189 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Н.Энхрийлэн” Алс газар сурахаар явагч” бүтээлээр тус тус шалгарав. 11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд тэргүүн байрт нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Утгатөгөлдөр “Цагаан сар ба хар нулимс” бүтээлээр, дэд байрт нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Алимансаран “Миний нутаг” бүтээлээр, гутгаар байрт нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн сурагч Б.Сайханцэцэг “Хөдөө талын үзэсгэлэн” бүтээлээр тус тус шалгарав. Багш нарын ангилалд тэргүүн байрт Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Дуламсүрэн “Харанхуй хад” бүтээлээр, дэд байрт “English School of Mongolia” сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Т.Цолмон “Монгол ардын суут” бүтээлээр, гутгаар байрт “Гурван тамир” сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш О.Ганжигүүр “нэг үгээр дэлхийг донсолгов” бүтээлээр шалгарлаа. Оюутны ангилалд тэргүүн байрт МУИС-ийн 1 дүгээр түвшний оюутан А.Хүслэн “Миний нутаг” бүтээлээр, дэд байрт МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн хөтөлбөрийн 2 дугаар түвшний оюутан Б.Баяр-Эрдэнэ “Миний нутаг” бүтээлээр, гутгаар байрт МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан Ч.Өнөрзаяа “Хөгжмийн эгшиг” бүтээлээр тус тус шалгарав. Уран бүтээлчдийн ангилалд тэргүүн байрт “Оюун түлхүүр” урлагийн боловсролын тэргүүн Б.Алтантуяа “Хүмүүн” бүтээлээр, дэд байрт БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны уран бүтээлч Уулын Самтан “Дөрвөн цаг” бүтээлээр, гутгаар байрт Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Э.Анхбаяр “Эрдэм” бүтээлээр тус тус шалгарав.
“Мөнх тэнгэрийн бичиг-2026 үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.


