Холливудын жүжигчин Жэйми Дорнан “Бөгжний эзэн: Голлумын эрэлд” (“The Lord of the Rings: The Hunt for Gollum”) кинонд Арагорны дүрд тоглохоор сонгогдсоноо мэдээд уйлсан гэдгээ ярьжээ. Тэрбээр уг киноны зураг авалтыг амьдралынхаа мартагдашгүй, гайхалтай өдрүүд байсан хэмээн тодорхойлсон байна.
Тэрбээр “Бөгжний эзэн” киноны ертөнцөд нэгдэх боломж олдсондоо туйлын их баяртай байгаагаа илэрхийлээд, зураг авалтын үйл явцыг үнэхээр гайхалтай байсан хэмээн онцолсон байна.
Арагорны дүрийг өмнөх “Бөгжний эзэн” гурвалсан кинонд Вигго Мортенсен бүтээж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ. Тиймээс Жэйми Дорнаны хувьд энэхүү дүрийг үргэлжлүүлэн бүтээх нь ихээхэн хариуцлага, нэр төрийн хэрэг болж байгаа юм.
“Бөгжний эзэн: Голлумын эрэлд” киноны найруулагчаар Голлумын дүрээрээ дэлхийд танигдсан Энди Серкис ажиллаж байна. Тус бүтээл нь “Бөгжний эзэн” ертөнцийн үйл явдлыг өргөжүүлж, Голлумтай холбоотой шинэ түүхийг дэлгэцнээ хүргэх юм.
Жэйми Дорнан энэхүү бүтээлээрээ үзэгчдийн хайртай уран зөгнөлт ертөнцөд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ.
