Улсын филармонийн симфони оркестр дэлхийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүд болох Модест Мусоргскийн “Үзэсгэлэнгийн зургууд” сюит болон Арам Хачатуряны “Хийлийн концерт”-ыг үзэгч, сонсогчдодоо толилууллаа.
Концертыг удирдаач О.Нямсайхан удирдаж, симфони оркестрын ерөнхий концертмейстер Х.Санчир гоцлон хөгжимдөж, Улсын филармонийн симфони оркестрын нийт уран бүтээлчид оролцлоо.


