Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, дэлхийн дуурийн тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгаж яваа баритон Э.Амартүвшин ОХУ-ын Красноярск хотод зохион байгуулагдсан нэрт дуурийн дуучин Дмитрий Хворостовскийн нэрэмжит урлагийн фестивалийн хаалтын гала концертод оролцон дуулжээ.
2026 оны аравдугаар сарын 31-нд болсон хаалтын гала концертод Монголын баритон Э.Амартүвшин, Хятадын сопрано Гуаньцунь Юй, Оросын меццо-сопрано Юлия Мазурова нар оролцсон байна. Тэд Красноярскийн академик симфони найрал хөгжмийн хамт тоглолтоо толилуулжээ.
Дмитрий Хворостовскийн нэрэмжит фестиваль нь дэлхийн дуурийн урлагийн томоохон төлөөлөгчдийн уран бүтээлийг алдаршуулах, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой олон улсын соёлын арга хэмжээ юм.


