Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Хэнз эгшиглэн” номд 81 сурагчийн шүлэг багтжээ
Утга зохиол

“Хэнз эгшиглэн” номд 81 сурагчийн шүлэг багтжээ

Урлаг Урлаг17/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү тэгш ойн хүрээнд аймгийн хэмжээнд олон бүтээлч ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Хэнз эгшиглэн” номын нээлтийн ажиллагаа юм.

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн ивээл дор “Миний хэнз хурга” хүүхдийн шүлгийн уралдааныг 27 суманд үе шаттайгаар зохион байгуулсан юм. Энэхүү уралдаанд нийт 349 авьяаслаг сурагч оролцож, өөрсдийн ухаан бодлоос ургасан бүтээлүүдээ уншиж, сонордуулснаас 81 шүлэгчийн бүтээлийг шалгаруулж, батламжилсан.

“Хэнз эгшиглэн” номыг эдгээр авьяаслаг шүлэгчдийн тэргүүн бүтээлүүдээр дэглэж, өчигдөр /2026.11.16/-өөс уншигчдын хүртээл болгож байна.

“Хэнз эгшиглэн” номын нээлттэй хамтатган Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цомын” эзэн, яруу найрагч Авгаржин Жа.Баяржаргалын “Гал морин жинж” цөөн мөрт яруу найргийн шинэ түүвэр уншигчдын хүртээл боллоо.

Энэхүү ном нь түүний яруу найргийн 23 дахь ном бөгөөд зохиолчийн дөрвөн шүлэгнээс бусад нь урьд өмнө уншигчдын хүртээл болж байгаагүй цөөн мөрт шүлгүүд багтжээ.

Эдгээр номын нээлтэд 130 гаруй хүүхэд, багачууд оролцсон бөгөөд энэ үеэр Төв аймгаас төрөн гарсан Ардын уран зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026
Утга зохиол Урлаг

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зохиолч, яруу найрагчдын бүтээлээр түүвэр ном бүтээв

11/11/2026
Утга зохиол Урлаг

Уран бүтээлч, уншигчдын уулзалт боллоо

10/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Хэнз эгшиглэн” номд 81 сурагчийн шүлэг багтжээ

17/11/2026

Шивээтийн хүн чулуун хөшөөг 1981 онд илрүүлжээ

17/11/2026

Комедиан М.Баяржаргал Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт Хайнаньд гэр бүлээрээ аялах эрх бэлэглэнэ гэв

16/11/2026

Мэтт Дэймон “Одиссей” кино түүний бүх насаараа хүлээсэн боломж байсан гэж ярьжээ

16/11/2026

“Marshals” цувралын жүжигчин Мо Брингс Пленти талийгаач ач хүүгийнхээ дурсгалд зориулан цувралын нэг ангид түүнээс сэдэвлэсэн үйл явдал оруулжээ

16/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.