Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Комедиан М.Баяржаргал Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт Хайнаньд гэр бүлээрээ аялах эрх бэлэглэнэ гэв
Оддын амьдрал

Комедиан М.Баяржаргал Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт Хайнаньд гэр бүлээрээ аялах эрх бэлэглэнэ гэв

Урлаг Урлаг16/11/2026Шинэчлэгдсэн:16/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нгөрсөн амралтын өдөр АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын “County сoliseum” ордонд мэргэжлийн боксын рингэнд 16 дахь тулаанаа хийж үнэмлэхүй ялалт байгуулсан.

Тэгвэл комедиан М.Баяржаргал Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Э.Цэндбаатарт хүссэн үедээ “Elite Travel” компаниар Хайнань аралд гэр бүлээрээ амрах эрхийн бичиг бэлэглэхээр болжээ.

Энэ тухайгаа М.Баяржаргал цахим хуудсандаа “Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт дэмжиж явдаг фены хувьд 16-0, WBC алтан бүсийн эзэн болсонд баяр хүргэн, гэр бүлээрээ Хайнаньд амрах эрх бэлэглэж байна.

Сайн байна уу, Гавьяатаа? Дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж, Монгол хүн ямар их тэсвэр тэвчээр, авьяас чадвартайг харуулж, бид бүхнийг бахархуулж яваа ах танд баярлалаа.

Бидэнд залуу хүн зогсохгүй, шантрахгүй байх ёстой гэдгийг та жинхэнэ утгаараа үлгэрлэж байна. “Надад бодсон юм байгаа” гэдэг үг олон олон залууст зүтгэх хүчийг өгсөн юм шүү!

Өдийг хүртэл танд зарим нэг амлалт өгөөд түүнийгээ биелүүлээгүй хүмүүс байгаа нь харамсалтай. Монгол хүн бүр тийм биш юм шүү. Залуус бид ондоо.

Миний хувьд бидний залуу үе ч гэсэн өөрсдийн боломж бололцоогоороо нэгнээ дэмжиж, амжилтаар нь бахархаж, урам өгч чаддаг байх ёстой гэж боддог юм.

Тиймээс өөрийн үүсгэн байгуулсан Elite Travel – Элит Трэвел компанийнхаа зүгээс, таны фанат мөн хувь хүнийхээ сэтгэлээр Э.Цэндбаатар аваргадаа гэр бүлээрээ Хайнань аралд аялан амрах эрхийн бичиг бэлэглэхээр шийдлээ.

Өдөр бүр хүнд бэлтгэл хийж, эх орныхоо нэрийн өмнөөс тэмцэж яваа аварга маань хайртай гэр бүлийнхэнтэйгээ халуун оронд алжаалаа тайлаад, сэргэлт аваарай. Тэгээд дараагийн өрсөлдөгчөө нам цохиорой. Та рингэн дээр Монголынхоо төлөө тулалддаг. Харин рингнээс буугаад бид таныг дэмжинэ. Цаашдын бүх тулаанд улам өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн

Залуу бизнес эрхлэгч, комедиан, боксын хорхойтон М.Баяржаргал” хэмээн нийтэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ко Кён Пёгийн согтуугаар жолоо барьсан хэрэг телевизийн нэвтрүүлгүүдэд нөлөөлж эхэллээ

16/11/2026
Оддын амьдрал Урлаг

Э.Энхдэлгэрэх“Miss Universe Mongolia 2026” үндэсний тэмцээний зохион байгуулагчдыг шүүхэд өгнө

16/11/2026
Оддын амьдрал Урлаг

71 настай Чоу Юнь Фат найман жилийн турш өдөр бүр таван км гүйж байна

15/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Комедиан М.Баяржаргал Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт Хайнаньд гэр бүлээрээ аялах эрх бэлэглэнэ гэв

16/11/2026

Мэтт Дэймон “Одиссей” кино түүний бүх насаараа хүлээсэн боломж байсан гэж ярьжээ

16/11/2026

“Marshals” цувралын жүжигчин Мо Брингс Пленти талийгаач ач хүүгийнхээ дурсгалд зориулан цувралын нэг ангид түүнээс сэдэвлэсэн үйл явдал оруулжээ

16/11/2026

CL “TheBlackLabel” агентлагтай гэрээ байгуулж, шинэ уран бүтээлээ танилцуулахаар боллоо

16/11/2026

Жүжигчин Ко Кён Пёгийн согтуугаар жолоо барьсан хэрэг телевизийн нэвтрүүлгүүдэд нөлөөлж эхэллээ

16/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.