Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Э.Алдарын “Тэг цэг үйлдэл” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа
Кино

Э.Алдарын “Тэг цэг үйлдэл” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

Урлаг Урлаг17/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Э.Алдар “Ai production”-ыг үүсгэн байгуулж, анхны уран бүтээл “Тэг цэг үйлдэл” (Zero Point Action) уран сайхны киногоо өнгөрсөн 2025 оны аравдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон.

Цоо шинэ харах өнцөг, цоо шинэ дүр төрхтэй “Тэг цэг үйлдэл” киног Э.Алдар найруулж, Гавьяат жүжигчин С.Ариунбямба, У.Уянга, М.Төгөлдөр нар гол дүрийг бүтээсэн юм.

Тэгвэл тус уран бүтээл Испанийн “Asian Film Festival Barcelona 2026” олон улсын кино наадмын тусгай хэсэгт өрсөлдөж, шилдэг киногоор шалгарчээ.

Энэ талаар “Ai production”-ы албан ёсны цахим хуудсанд “Бид 2025 онд “Тэг Цэг Үйлдэл” (Zero Point Action) уран сайхны киногоо бүтээсэн билээ.

Хэдхэн хоногийн өмнө манай кино Испанийн “Asian Film Festival Barcelona 2026” олон улсын кино наадмын тусгай хэсэгт өрсөлдөж, шилдэг кино (Best Film) шагнал хүртсэн баярт мэдээг дуулаад туйлын их баяртай байна.

Энэхүү амжилтыг хамтдаа бүтээсэн нэн түрүүнд хамтран ажиллаж, продюсерлосон “Nomadia” пикчерс, “B” продакшн, “Friday” продакшн, “Trimon” студи, “We” студи, Алагуй Егоров зэрэг хамтран ажилласан бүх студи,продакшн, бүгдэд нь халуун баяр хүргэж, “Ai production” -ы зүгээс талархал илэрхийлье. Та бүхний минь хүч хөдөлмөр шүү. Маш их баярлалаа. Баярлалаа, та бүхэндээ” хэмээн нийтэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мэтт Дэймон “Одиссей” кино түүний бүх насаараа хүлээсэн боломж байсан гэж ярьжээ

16/11/2026
Кино Урлаг

“Marshals” цувралын жүжигчин Мо Брингс Пленти талийгаач ач хүүгийнхээ дурсгалд зориулан цувралын нэг ангид түүнээс сэдэвлэсэн үйл явдал оруулжээ

16/11/2026
Кино Урлаг

Дэниел Рэдклифф дотнын найз Жонатан Гроффтойгоо шинэ кинонд дахин хамтран тогложээ

15/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Э.Алдарын “Тэг цэг үйлдэл” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

17/11/2026

Дуучин А.Наранбаатар олон улсын гоцлол дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

17/11/2026

“Miss Universe 2026” дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол Улсын оролцогч О.Намуунааг дэмжих үзэгчдийн санал хураалт эхэлжээ

17/11/2026

Есөн настай М.Цэцэйхэн олон улсын олимпиадаас хошой алтан медаль хүртэж, өсвөрийн дэлхийн аварга боллоо

17/11/2026

УДЭТ 95 жилийн ойдоо зориулан долоон номын бүтээлийг өргөн барьж байна

17/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.