XX зууны хөгжмийн домог, ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей 2026” олон улсын гоцлол дуучдын IX уралдаан-наадам боллоо.
Чечений Грозный хотноо арваннэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус наадамд ОХУ, Монгол, БНХАУ, Киргиз, Казахстаны 18-38 насны 72 мэргэжлийн залуу дуучин авьяас чадвараа сорин өрсөлджээ.
Манай улсаас “Орфей 2026” олон улсын гоцлол дуучдын IX уралдаан-наадамд нийслэлийн “Улаанбаатар” театрын гоцлол дуучин, “Duo Tenor” уран бүтээлийн төслийн санаачлагч, продюсер А.Наранбаатар оролцож, тэргүүн байр эзэлжээ.

