Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Б.Наранзун найздаа зориулсан дуугаа “Халамцуу салхи” тоглолтын төгсгөлд дуулна
Дуу хөгжим

Б.Наранзун найздаа зориулсан дуугаа “Халамцуу салхи” тоглолтын төгсгөлд дуулна

Урлаг Урлаг18/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Халамцуу салхи”, “Дурлал юу хүснэ вэ”, “Зочин” зэрэг алдартай уран бүтээлүүдээрээ хэдийнээ танил болсон продюсер, ая зохиогч Ганг буюу Ганбаатарын Ганхуяг агсанд хүндэтгэл үзүүлэх “Халамцуу салхи” тоглолт энэ арваннэгдүгээр сарын 20-ны баасан гарагт “M Bank Arena”-д болох гэж байна.

Тоглолтын хөтлөгчөөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун ажиллах юм. Тэрбээр тоглолтын талаар “Бид өнгөрсөн жил энэ тоглолтыг хийхээр төлөвлөсөн ч тохироо нь бүрдээгүй. Харин “Бага Тойрог Лэйбл”-ийн залуучууд маань Монголын олон сайхан уран бүтээлчид, тэр дундаа амьд хөгжмөөр дагнасан залуучуудын ур чадварыг олон нийтэд хүргэх ажил хийж байгаа нь талархууштай.

Гангийн хийсэн уран бүтээлүүд “амьд” учраас цаг хугацааг туулсан ч өнөөг хүртэл эгшиглэсээр байна. Хэдийгээр найз маань бидний дунд өнөөдөр байхгүй ч гэсэн уран бүтээл нь “амьд” байгаа учраас энэ аяллыг нь үлдсэн бид үргэлжлүүлэх ёстой юм байна гэж бодсон юм” гэлээ.

Мөн тэрбээр “Би амьдралдаа хоёр л хүнд зориулж дуу зохиож байсан. Нэг нь найз бид хоёрын шүтдэг байсан уран бүтээлч Виктор Цой. Нөгөө нь Ганг найзыгаа “явах”-д найздаа зориулсан дуу байгаа. Энэ дуугаа би өнөөдрийг хүртэл хадгалсан. “Халамцуу салхи” тоглолтын төгсгөлд дуулна” гэв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Хөгжимчин, дуучин Б.Одмандах олон улсын гоцлол дуучдын уралдаанд дэд байр эзэлжээ

18/11/2026
Дуу хөгжим Урлаг

“LNGSHOT” хамтлаг “MMA 2026”-аас оны шилдэг шинэ уран бүтээлчээр шалгарлаа

17/11/2026
Дуу хөгжим Урлаг

T.O.P-ын Япон дахь тоглолтын VVIP тасалбар “BIGBANG”-ийн VIP тасалбараас 65 хувиар үнэтэй байна

17/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Б.Наранзун найздаа зориулсан дуугаа “Халамцуу салхи” тоглолтын төгсгөлд дуулна

18/11/2026

Хөгжимчин, дуучин Б.Одмандах олон улсын гоцлол дуучдын уралдаанд дэд байр эзэлжээ

18/11/2026

“Уран бийрийн аялгуу” үзэсгэлэн дэлгэлээ

18/11/2026

“Явуулын хүн говьд” уран сайхны кино Евроазийн кино наадамд оролцлоо

18/11/2026

Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.