XX зууны хөгжмийн домог, ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей 2026” олон улсын гоцлол дуучдын IX уралдаан-наадам боллоо.
Чечений Грозный хотноо арваннэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус наадамд ОХУ, Монгол, БНХАУ, Киргиз, Казахстаны 18-38 насны 72 мэргэжлийн залуу дуучин авьяас чадвараа сорин өрсөлджээ.
Манай улсаас “Орфей 2026” олон улсын гоцлол дуучдын IX уралдаан-наадамд Улсын филармонийн Морин хуур найрлын флейт хөгжимчин, дуучин Б.Одмандах оролцож, дэд байр эзэлжээ.

