Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан дүрийн тоглолт боллоо
Театр

Их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан дүрийн тоглолт боллоо

Урлаг Урлаг19/11/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Зохиол амилсан нь” дүрийн тоглолтыг энэ сарын 17-ны өдөр Монгол туургатан театр, Зуунмод сумын Соёлын төвтэй хамтран зохион байгууллаа.

Тус тоглолтод нийт 150 хүн оролцсоноос 103 нь хүүхэд байв. Оролцогчид их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийн дүрүүдийг тайзнаа амилуулж, түүний зохиол бүтээлийн утга агуулга, үзэл санааг олон нийтэд сурталчлан таниуллаа.

Энэхүү үйл ажиллагааг аймгийн Нийтийн номын сангаас “Монгол бахархал-Бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулж буй “Түүхэн хүмүүн-Үндэсний бахархал” сэдэвт долоо хоногийн хүрээнд зохион байгуулсан юм.

Шүүгчээр Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч, МУСТА Д.Цэрэнчимэд, жүжигчин, МУСТА Б.Ариунхишиг, Төв аймгийн Нийтийн номын сангийн номын санч, МУСТА Б.Буяннэмэх нар ажиллалаа. Шүүгчид оролцогчдын дүр бүтээх ур чадвар, жүжиглэлт, тайзны соёл болон зохиолын агуулга, утга санааг илэрхийлсэн байдлыг харгалзан үнэлж дүгнэв.

Дүрийн тоглолт хүүхэд, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар явагдаж, оролцогчид Монголын нэрт зохиолчдын зохиол бүтээлээс сонгон, дүрийг тайзнаа амилуулж, жүжиглэх ур чадвар, уран сэтгэмж, тайзны илэрхийллээрээ авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Энэхүү тоглолтын зорилго нь их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн өв, үнэ цэнийг хүүхэд, залуучууд болон олон нийтэд сурталчлан таниулах, ном унших хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, Монголын суут сэтгэгчид, түүхэн хүмүүсийн гавьяа зүтгэл, бүтээл туурвилыг тайзны урлагаар дамжуулан түгээн дэлгэрүүлэхэд чиглэлээ.

Уралдаанд нийт найман баг оролцсоноос хүүхдийн ангилалд тэргүүн байрт Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн “Өвгөн шувуу” зохиолоор Төв аймгийн Политехникийн коллежийн “Ухаан далай номоос эхтэй” баг шалгарлаа.

Харин дэд байрт их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дууриар Зуунмод сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12б ангийн “Айзам” баг, гутгаар байрт академич, Төрийн шагналт Б.Ренчиний “Нууцыг задруулсан захиа” зохиолоор тус сургуулийн 12а ангийн “Уухай” баг тус тус шалгарсан байна.

Мөн “Шилдэг дүр”-ийн шагналыг “Өвгөн шувуу” зохиолын Жав өвгөний дүрийг чадварлаг бүтээсэн Төв аймгийн Политехникийн коллежийн суралцагч Гансэлэм хүртлээ.

Насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрт Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг” зохиолоор Зуунмод сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Дөл” баг шалгарлаа.

Харин дэд байрт академич, Төрийн шагналт Б.Ренчиний “Нууцыг задруулсан захиа” зохиолоор Зуунмод сумын “Ирээдүй” цогцолбор цэцэрлэгийн “Ирээдүй” баг шалгарсан байна.

Мөн “Шилдэг дүр”-ийн шагналыг “Нууцыг задруулсан захиа” зохиолын Пүү жанжны дүрийг чадварлаг бүтээсэн “Ирээдүй” цогцолбор цэцэрлэгийн багш Цэрэннадмид хүртлээ.

“Зохиол амилсан нь” дүрийн тоглолтоор Монголын үндэсний уран зохиолын сор бүтээлүүдийг тайзны урлагаар дамжуулан амилуулж, хүүхэд, залуус болон насанд хүрэгчдийн ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, уран зохиолын мэдлэг, гоо зүйн боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үр өгөөжтэй ажил болсныг шүүгчид дүгнэлээ.

Түүнчлэн их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан түүний амьдрал, уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулж, үндэсний утга зохиолын өв соёлоо эрхэмлэн дээдлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн онцлох ажил боллоо.

Мөн их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан түүний амьдрал, уран бүтээлийг сурталчлан таниулж, үндэсний утга зохиолын өв соёлоо эрхэмлэн дээдлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулсан онцлох ажил боллоо гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Тэнгэрийн хүү” жүжгийг дахин тоглоно

18/11/2026
Театр Урлаг

Н.Баярмаа “Love letters” романтик драмын жүжгийн гол дүрээр үзэгчидтэй уулзана

18/11/2026
Театр Урлаг

УДЭТ 95 жилийн ойдоо зориулан долоон номын бүтээлийг өргөн барьж байна

17/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан дүрийн тоглолт боллоо

19/11/2026

Чулуунд сийлсэн түүх Завханмандалд бий

19/11/2026

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026

Дуучин, жүжигчин IU Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртлээ

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.