“Жеймс Бонд” цувралын өмнөх 007, Ирландын жүжигчин Пирс Броснан Роберт Паттинсоныг домогт тагнуулчийн дүрд сонгогдсонд баяр хүргэж, халуун дотно мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр инстаграм хуудсандаа Роберт Паттинсонд хандан “Эрхэм Роберт, Бондын ертөнцөд тавтай морил. Чи гайхалтай байх болно” хэмээн бичсэн байна.
Мөн тэд 2010 онд дэлгэцнээ гарсан “Remember Me” кинонд хамтран ажиллаж байснаа дурсжээ. Тус кинонд Броснан Роберт Паттинсоны эцгийн дүрд тоглосон юм.
Тэрбээр “Чамтай хамт “Remember Me” кинонд ажиллаж байсан сайхан дурсамж надад бий. Чиний уран бүтээлийн замнал хэрхэн өргөжин тэлж, улам бүр амжилтад хүрч байгааг харах үнэхээр сайхан байлаа. Энэ аяллаасаа таашаал аваарай” хэмээн Броснан үргэлжлүүлжээ.
Пирс Броснан 1995-2002 оны хооронд “GoldenEye”, “Tomorrow Never Dies”, “The World Is Not Enough”, “Die Another Day” гэсэн Жеймс Бондын дөрвөн кинонд гол дүр бүтээсэн билээ.
Харин Роберт Паттинсоныг дараагийн Жеймс Бондоор сонгосныг Amazon MGM Studios 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд албан ёсоор зарласан юм. Тэрээр Дэниел Крэйгийг залгамжлан тус дүрийг бүтээх долоо дахь жүжигчин болж байна.
Роберт Паттинсоныг шинэ Жеймс Бондоор сонгосныг “Amazon MGM Studios” арваннэгдүгээр сарын 16-нд албан ёсоор зарласан юм. Тэрбээр 2021 онд “No Time to Die” киногоор 007 агентын дүрийг хамгийн сүүлд бүтээсэн Дэниел Крэйгийн орыг залгаж, 007 агентын дүрийг бүтээх долоо дахь жүжигчин болж байна.
View this post on Instagram

