Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Ко Кён Пё уучлалт гуйж, уран бүтээлээ завсарлахаа мэдэгдлээ
Оддын амьдрал

Жүжигчин Ко Кён Пё уучлалт гуйж, уран бүтээлээ завсарлахаа мэдэгдлээ

Урлаг Урлаг25/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын жүжигчин Ко Кён Пё согтуугаар автомашин жолоодож, зам тээврийн осол гаргасан хэрэгт холбогдсон. Тэрбээр уг үйлдэлдээ олон нийтээс уучлалт хүсэж, уран бүтээлийн ажлаа түр зогсоосон гэдгээ мэдэгдлээ.

Уг хэрэг арваннэгдүгээр сарын 14-ний үүрээр Сөүл хотын Мапо дүүрэгт болсон бөгөөд жүжигчин автомашин жолоодож явахдаа осол хийсэн. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, ослын дараа хийсэн согтуурлын шалгалтаар Ко Кён Пёгийн цусан дахь спиртийн хэмжээ жолооны үнэмлэхийг нь хураах хуульд заасан хэмжээнээс давсан байжээ.

Тэрбээр арваннэгдүгээр сарын 15-нд өөрийн цахим хуудсаар дамжуулан уучлалт хүсэж, “Миний бодлогогүй үйлдэл олон хүнд санаа зовнил, урам хугаралт авчирсанд чин сэтгэлээсээ харамсаж байна. Өөрийн үйлдэлд хариуцлага хүлээж, уран бүтээлийн бүх үйл ажиллагаагаа түр зогсооно” хэмээн мэдэгдсэн байна.

Харин арваннэгдүгээр сарын 23-нд Сөүлийн Мапо дүүргийн цагдаагийн газарт очиж, ойролцоогоор 100 минут мэдүүлэг өгчээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Го Кён Пё нь 2015 онд үзэгчдийн хүртээл болсон “Reply 1988” олон ангит киноны гол дүрээр олонд танигдаж, мөн “Chicago Typewriter”, “Private Lives”, “Love in Contract” зэрэг бүтээлд тоглосон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ардын жүжигчин, дуучин Т.Ариунаа “Чи зөв яв, эрүүл бай. Бусад нь бүгд болдог хорвоо” гэв

25/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Б.Даваажав “УИХ-ын 126 гишүүнийг 36 болгоё. Улс тунхагласны баяраар талбай дээр гарч үгээ хэлнэ” гэв

24/11/2026
Оддын амьдрал Урлаг

Испанийн шүүх Хулио Иглесиасын бэлгийн хүчирхийллийн хэргийг шалгаж эхэллээ

19/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Ко Кён Пё уучлалт гуйж, уран бүтээлээ завсарлахаа мэдэгдлээ

25/11/2026

G-Dragon-ы “Good Day” төсөл хоёрдугаар улирлаараа эргэн ирнэ

25/11/2026

Пуэрто-Рикогийн мисс Женнифер Баррето 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний ялагч боллоо

25/11/2026

“Титаник”-аас гаргаж авсан эд зүйлсийг дуудлагаар худалдахыг хоригложээ

25/11/2026

И.Айвазовскийн “Шөнийн Венец” зургийг 1.3 сая еврогоор худалджээ

25/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.