Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»И.Айвазовскийн “Шөнийн Венец” зургийг 1.3 сая еврогоор худалджээ
Дүрслэх урлаг

И.Айвазовскийн “Шөнийн Венец” зургийг 1.3 сая еврогоор худалджээ

Урлаг Урлаг25/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оросын нэрт зураач Иван Айвазовскийн “Шөнийн Венец. Сан-Жоржо-Мажорэ” зураг “Sotheby’s” ордноос мягмар гараг /2026.11.24/-т Лондон хотод зохион байгуулсан дуудлага худалдаагаар 1.08 сая фунт стерлингийн (1.3 сая евро) үнэ хүрч зарагдсан байна. Уг урлагийн бүтээлийн урьдчилсан үнэлгээ 500 000 – 700 000 фунт стерлинг байсан тухай дуудлага худалдааны ордны цахим хуудсанд мэдээлжээ.

И.Айвазовский энэхүү бүтээлээ 1862 онд зурсан байна. Зургийн жаазан дээрх лацны үлдэгдлээс үзэхэд, уг зураг тухайн үед Австрийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан Триесте хотын гаалийн хяналтаар дамжиж байжээ. Зураачийн төрөлх Феодосия хотоос уг зургийг хөлөг онгоцоор Триестед хүргэж, тэндээс Европ руу үзэсгэлэнд оролцуулахаар илгээсэн байж магадгүй “Sotheby’s” ордны мэдээлэл дурдсан байна.

Эстонийн цуглуулагч, эртний эдлэл сонирхогч нэгэн эрхэм XIX зууны сүүлчээр И.Айвазовскийн энэхүү бүтээлийг Санкт-Петербургээс худалдан авсан аж. Түүнээс хойш уг зураг зуу гаруй жилийн турш нэг л гэр бүлд хадгалагдсан байна. Большевикуудын хувьсгалын дараах үймээн самуун, иргэний дайнаас дайжин уг гэр бүл Оросоос Эстони руу буцахдаа зургийг авч явжээ.

“Sotheby’s” дуудлага худалдааны ордны мэдээлснээр, “Шөнийн Венец. Сан-Жоржо-Мажорэ” бүтээлийг анх удаа дуудлага худалдаанд оруулсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

С.Чулуунбаатарт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээнэ

25/11/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Зам ба морин төвөргөөн” инсталляц бүтээл Уран зургийн галерейн шилдэг бүтээлийн сан хөмрөгт хадгалагдаж байна

24/11/2026
Дүрслэх урлаг Урлаг

Хокусайн алдарт “Их давалгаа” зурагт нуугдсан утга санаанууд

19/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

И.Айвазовскийн “Шөнийн Венец” зургийг 1.3 сая еврогоор худалджээ

25/11/2026

ФОТО: “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” тусгай үзэсгэлэнгээс

25/11/2026

ФОТО: “Click Click Boom” бүлгийн 20 жилийн энэ ойн тоглолтоос

25/11/2026

ФОТО: Дуучин Б.Амархүүгийн “Хайрын гэгээ” тоглолтоос

25/11/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатарын төрсөн өдөр

25/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.