Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопес жүжигчин Бен Аффлекаас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаад буй. Тэгвэл тэрбээр хувийн амьдрал, хайр дурлалын харилцаагаа цаашид олон нийтэд дэлгэхгүй гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 20-нд “The New York Times” сонины “Popcast” нэвтрүүлэгт оролцох үеэрээ өмнөх харилцаанууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн байнгын анхаарлын төвд байсан талаар ярьсан байна.
“Би хайртай хүмүүсээ хамгаалж, амьдралынхаа зарим зүйлийг илүү нандин, хувийн байлгахыг хүсэж байна. Харилцаагаа олон нийтэд ил гаргах талаар би сургамж авсан. Үүнийг дахин хэзээ ч давтахгүй” хэмээн Женнифер Лопес хэлжээ.
Мөн Лопес саяхан “Friends Keep Secrets” подкастад оролцохдоо дөрвөн удаа гэрлэсэн талаараа нээлттэй ярьсан байна. Тэрбээр алдар нэрийн оргилд хүрсэн ч заримдаа ганцаардлыг мэдэрч, амьдралдаа түшиг болох хүнийг хайж байсан тухайгаа дурсжээ.

