Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 75 дахь удаагийн “Miss Universe 2026” тэмцээний эцсийн шалгаруулалт арваннэгдүгээр сарын 24-нд Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотод болж, тус улсын төлөөлөгч Женнифер Баррето (Jennifer Barreto) тэргүүн байрт шалгарлаа.
Тэрбээр “Miss Universe 2025” тэмцээний ялагч Мексикийн Фатима Бошоос титмээ гардан авсан байна. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 116 улс, нутаг дэвсгэрийн төлөөлөгч оролцжээ.
Өнөө жилийн “Miss Universe 2026” тэмцээний шилдэг таван оролцогчоор Женнифер Баррето (Пуэрто-Рико), Мелисса Нуньес (Доминикан), Клара Вегас (Венесуэл), Беа Миллан-Виндорски (Филиппин), Жоржиа Уоддингтон (Шинэ Зеланд) нар шалгарсан байна.


