Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Түүхэн жүжгийн өдрүүдийн ээлжит бэлэг “Саран хөхөө”
Уртын дуу

Түүхэн жүжгийн өдрүүдийн ээлжит бэлэг “Саран хөхөө”

Урлаг Урлаг10/11/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4356003539ec279f6ee9c0ffbc06a1b9original2243030602014-11-10-09-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Улсын драмын эрдмийн театрын “Түүхэн жүжгүүдийн өдрүүд”-ийн мэдээллээс хүргэж байна. Улсын драмын эрдмийн театрын 84 дэх үзвэрийн жилийн нээлт өнгөрсөн долоо хоногт болсон. Театрын уран бүтээлчид уламжлал ёсоор арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн өдрүүд” болгон зарлаж, үндэсний сор болсон бүтээлүүдээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн.

“САРАН ХӨХӨӨ” ҮНДЭСНИЙ СОНГОДОГ ЖҮЖГИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТОГЛОНО

Зохиолч Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч А.Шартолгой шинэтгэн тавьж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин Б.Мөнхдорж, хөгжмийн зохиолчоор Ардын жүжигчин Н.Жанцанноров, зураачаар Н.Содномдорж ажиллаж байна. Жүжгийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Сурасадмин хатанд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Лаганад Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ тоглож буй.

Хан хүү Номун Баясгалан өөрийн шадар Лаганы хорт санаагаар гэрээсээ төөрч, номын шидээр хөхөө болон алсад одоод ном эрдмийг хураан буяны зам, мөрийг дагаад ордондоо ирж, оюуны гэгээг түгээн гэгээрэхүйн шидийг үзүүлнэ.

“Саран хөхөө” үндэсний сонгодог жүжгийг энэ долоо хоногт гурван удаа тоглох юм. Тухайлбал ирэх баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 14-ний 19.00 цагт нээлтээ хийж, амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 15, 16-ны 17.00 цагаас тоглоно.

“ТЭМҮҮЖИН” ХҮҮХДИЙН ТҮҮХЭН ЖҮЖГИЙГ ГУРВАН УДАА ТОГЛОНО

Зохиолч С.Жаргалсайхны “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг 2002 онд анх тоглож байжээ. “Түүхэн жүжгийн өдрүүд”-эд багтсан энэхүү жүжгийг энэ сард драмын тайзнаа гурван удаа тоглох юм. Жүжгийн найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар, Соёлын тэргүүний ажилтан Н.Болд нар ажиллаж байна. Ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Я.Санжаасүрэн, хөгжмийн зохиолчоор Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж ажиллажээ.

Тархай бутархай, өөр хоорондоо дайсагналцан тэмцэлдэж байсан олон овог аймгийг нэгэн тугын дор нэгтгэн захирч, Чингис хаан зэрэгт хүрч орыг залгатлаа хатуу бэрхийг хар нялхаасаа эхлэн даван туулсан баатарлаг хувь заяа. Эх нэгт дүүгээ хөнөөсөн зөрчилт амьдралын хатуу дүрэм. Энэ бол Тэмүүжин хүүгийн түүх юм.

Жүжгийн нээлт ирэх бямба гариг буюу арваннэгдүгээр сарын 15-ны 11.00 цагт болно. Мөн энэ сарын 23-ны ням, 29-ний бямба гаригийн 11.00 цагт тоглох юм байна.   

“ОРОЛМАА” ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫГ Ш.ГҮРБАЗАР ШИНЭЧИЛЖЭЭ

Оролмаа эх 5 хүүхэдтэйн гурав нь хүү, хоёр нь охин. Нөхөр болох Сансрайдорж нь гамингийн шоронд амь үрэгдэж, гурван хүү нь үйл хэрэг, үзэл бодлын зөрүүгээс тэрсэлдэн тэмцэлдэх болов. Биеийг нь төрүүлсэн ч ухааныг нь төрүүлээгүй эх хүний шаналал. Цаг төр хийгээд эхийн сэтгэл энэрэнгүй хийгээд төр оршихын үнэмшлийг “Оролмаа” түүхэн жүжигт өгүүлжээ.

Энэхүү жүжгийг 1973 онд анх найруулагч С.Галсанжавын найруулгаар тавьсан бол 2011 онд найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар дахин тоглосон байна.

Төрийн хошой шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Намдагийн зохиол “Оролмаа” жүжгийг Соёлын Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар шинэчлэн тавьжээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, туслах найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг нар ажиллаж байна. Жүжгийг ганцхан удаа буюу энэ сарын 28-ны 19.00 цагт тоглох юм.

Мөхөж үл болох Монгол төрийн их үнэмшил

Эхийн сэтгэлийн уярал хийгээд ухааны чанад …

 

МОДУН ХААНЫ ГАШУУН Ч, БААТАРЛАГ ТҮҮХ НЭЭЛТ БОЛОН ХААЛТЫГ ХИЙНЭ

Улсын драмын эрдмийн театрын сор болсон бүтээлүүдийн нэг “Тэнгэрийн хүү” туульсын жүжиг билээ. Хүннү гүрнийг сулран доройтуулсан эцэг Түмэн Шаньюйг хороон эх нутаг, газар шороо гэдэг ямар их үнэ цэнэтэй олддог эрхэм нандин зүйл болохыг хүн бүрийн зүрх сэтгэлд тунхагласан Модун хааны гашуун ч, баатарлаг түүхэн туульсыг “ТЭНГЭРИЙН ХҮҮ”-с тольдоорой.

“Түүхэн жүжгийн өдрүүд”-ийн нээлтийг эхлүүлсэн “Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолыг зохиолч Б.Цогнэмэх бичсэн юм. Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар, ассистент найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн Гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од ажиллаж байна.

“Тэнгэрийн хүү” туульсын жүжиг ирэх долоо хоногоос эхлэн нийт таван удаа буюу энэ сарын 21, 22, 23, 29, 30-ны өдрүүдэд 17.00 цагт тус тус тоглох юм байна.

Ийнхүү УДЭТ-ын 84 дэх үзвэрийн өвөл цагийн тоглолт дээрх жүжгүүдээр өндөрлөх юм.

Түүхэн жүжгийн сарын үзвэрийн хуваарийг дахин танилцуулья:

11.14-ний 19.00, 15, 16-нд 17.00 цагт "Саран хөхөө" үндэсний түүхэн жүжиг.

11.21, 23-нд 18.00 цагаас, 22, 29, 30-ны 17.00 цагт "Тэнгэрийн хүү" түүхэн жүжиг.

11.28-ны 19.00 цагт "Оролмаа эх" үндэсний түүхэн жүжиг.

11.15, 23, 29-нд 11.00 цагт "Тэмүүжин" хүүхдийн жүжгийг тус тус тоглох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.