Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай, Цаг агаар»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай, Цаг агаар

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг15/09/2025Шинэчлэгдсэн:15/09/2025Сэтгэгдэл байхгүй14 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Шинэ зүйл туршихаас илүү ажлын байран дахь өдөр тутмын ажлаа хийх нь зөв байна. Дээд шатны эрх мэдлийн байгууллагаас тусламж ивээл үзүүлнэ гэж горьдсоны хэрэггүй. Нөхцөл байдлыг буруу тийш бүү өдөө. Эрсдэлтэй, түрэмгий үйлдэлд бүү орооцолд. Банк санхүүгийн үйл ажиллагаанд оролцох бол болгоомжтой бай. Төлөвлөөгүй томоохон зарлагаас зайлсхий. Таны ажил хэргийн байдал тогтворгүй байх ч удахгүй амжилтын оргилд гарах болно. Бизнес эрхлэх нь зарим үед хэцүү байсан ч тогтмол цалин хөлс авдаг төрийн албаныханд атаархах хэрэггүй. Бүтэхгүй байгаа ажлаас болж уурлаж бухимдах нь гэр бүлд таагүй уур амьсгал бүрдүүлэх болно. Хувийн амьдралаа эвгүй байдалд оруулахгүйн тулд ойр дотнын хүмүүсийнхээ санал бодлыг сайн сонсох нь зүйтэй байна. Эрүүл амьдрах хэв маягийг баримталж эхлэхэд тохиромжтой цаг үе. Дасгал хөдөлгөөн сайн хийж биеийн дархлаагаа дэмж. Мөн хоол хүнсээ тохируулан хэрэглэж, элдэв муу зуршлаасаа хол бай. Өмнө болсон таагүй явдлуудын учрыг олсон бол мартахыг хичээ. Долоо хоногийн сүүл рүү урьдын муудаж суларсан нөхөрлөлийн харилцаа сайжрах болно. Хайр дурлалын харилцааны асуудал гэр бүлд чухал байна. Хайртай хосууд сайхан харьцаатай байх юм бол бусдад үлгэрлэл болох сонгодог гэр бүл болно. Харин зөрчилтэй хайрын харилцаа таны нэр хүндийг унагана. Олон удаагийн сэтгэлийн шаналал ужиг өвчний суурь болох магадлалтай тул тайвшрах бясалгалд суралц. Өөрийн авьяас чадварыг олонд харуулснаар сэтгэлийн таашаал авах болно. Гэхдээ хямдхан нэр хүндийн хойноос хөөцөлдөж цаг зав, авьяас чадвараа дэмий бүү үр. Сайн мэдэхгүй хүмүүсийн дунд байхдаа анхаарал болгоомжтой яв. Гэр бүлд аз завшаан билэгдсэн үйл явдал болно. Ямар нэг эд хөрөнгөө худалдах эсвэл амьдрах газраа солих бололтой.

ҮХЭР

Харилцан ашигтай наймаа, эрх тэгш хамтын ажиллагааны үр дүнд муугүй орлого олно. Өр зээлээ төлөх боломж гарна. Та олон талт сонирхлыг хангаж чадах чадвартай гэдгээ бүгдэд харуулах ёстой. Мөн нийгэмд эзлэх байр сууриа өсгөн, сайн зан чанараа олон нийтэд харуулж чадна. Хамтрагчийн итгэлийг хир бат бөхийг шалгах үйл явдал тохионо. Ихэнх хүмүүс урам зоригтойгоор ирээдүйгээ төсөөлөх болно. Гадаад орчноос үл хамааран, өөрийн дотоод эрх чөлөөтэй бай. Ойр дотнын хүмүүсийнхээ найдвартай түшиг тулгуур болж, эргэн тойрондоо эерэг дотно уур амьсгал бүрдүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Сайхан харилцаа найдваргүй мэт нөхцөл байдлыг ч засаж залруулах боломжтой. Харин долоо хоногийн дунд үеэс од эрхсийн нөлөө тух тавгүй, сандарсан байдал бий болохыг сануулж байна. Ихэнх хүмүүст маргаантай явдал тохиолдоно. Ийм үед өөрийгөө сайн хянаж, уурлахгүй байхын тулд маш их тэвчээртэй, биеэ барьж чаддаг байх хэрэгтэй. Гэнэтийн уулзалтууд, хурдан шийдвэр гаргах шаардлагатай үйл явдлууд болж магадгүй. Ямар ч ажилтай байсан өөртөө цаг гарга. Дуртай спортоороо хичээллэ. Эсвэл амарч тайвшрах боломж өгдөг бясалгалыг хий. Таны муу зуршлууд болон эрүүл хэв маягт дургүй байдал тань эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ бага зэрэг хичээхэд л таны эрүүл мэнд сайн байхыг од эрхэс зааж байна. Байгалийн гаралтай эм хэрэглэ. Зөв сонголт таны эрүүл мэндийг сайн байлгаад зогсохгүй эрч хүчийг тань сайжруулна. Таны ойр дотнынхон бүх зүйл буруу байна, хэцүү байна хэмээн гомдоллож мэднэ. Зочид болон хамаатан садан айлчилж ирэх нь тааламжгүй байж мэднэ.

ИХЭР

Саад тотгортой үйл явдал тохиолдож болзошгүй. Урсгалын эсрэг явахаас бүү ай. Санаа бодол төдийлөн нийлдэггүй хүмүүстэй уулзах хэрэггүй. Санхүүгийн харилцаа холбоонд нарийн, тооцоотой байдал тус болно. Гэхдээ аливаа зүйлийг зоригтой эхлэх, чухал үйл ажиллагаа эрхлэхэд тохиромжтой. Мөнгөн орлого өсөх эсвэл албан тушаал дэвших магадлалтай. Ажиллаж, амьдрах орчноо шинэчлэн өөрчлөх хүсэл төрж магадгүй байна. Аж ахуйн асуудлуудаа шийдвэрлэх, засвар хийх, гэр орноо тохижуулахад тохиромжтой цаг үе юм. Гэр бүлийн уур амьсгал хэвийн байдалд орно. Хувийн асуудал хурдан шийдэгдэнэ. Урьдын бэрхшээл саадыг мартуулах баяртай учрал болох магадлалтай. Гэнэтийн нөхцөл байдал таны зөрчилтэй байсан ойр дотнын харьцааг намжааж өгнө. Долоо хоногийн сүүл рүү шинэ мэдлэг сурах чадвар тийм ч сайнгүй байх төлөвтэй. Үүнд цаг үеийн хайнга тайван байдал нөлөөлнө. Өөрийгөө сайн дайчил, залхуурч болохгүй. Бизнес эрхлэгч нар ашигтай гэрээ байгуулж, ашиг олох магадлалтай байна. Ихэнх хүмүүс амьдралын эрч хүчээр дүүрэн байх бөгөөд хамгийн нарийн төвөгтэй асуудлаа ч шийдвэрлэж чадна. Өдөр бүрийн нэгэн хэвийн залхаасан амьдралын хэвшлээсээ татгалз. Завгүй бөгөөд аль болох аз жаргалтай байхыг хичээ. Таны эрүүл мэнд таны гарт бүрэн байна. Амьдралын буруу хэв маягтай бол эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй. Хөдөлгөөн бол амьдралыг тэтгэгч, инээд бол өвчнийг анагаагч гэдгийг сана. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцоно. Найз нөхөд, хамтран ажиллагсдынхаа дэмжлэгт найдаж болно.

МЭЛХИЙ

Олон нийтийн арга хэмжээнд оролцох болон төрийн байгууллагуудад хандах зэрэгт тааламжтай. Ашигтай мэт санагдах худалдаа наймааны санал ирнэ. Гэхдээ бодлогогүй алхмаас болж бусдаас хараат байдалд орж болзошгүй. Хөндлөнгийн өдөөн хатгалгад бүү авт. Урьдын нүглээ наманчлах шаардлагатай тул сэтгэлээ тайвшруулахыг зөвлөж байна. Бусдын үнэ цэнтэй зөвлөгөөг анхааралтай сонс. Мөн амьдралын туршлагатай хүний үг үйлдлийг сайн ажиглаарай. Илүү мөнгө олох хэрэгцээ шаардлагаас болж зээл авч болзошгүй. Гэрээ хэлэлцээр хийх болон хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд тааламжтай цаг үе. Гэхдээ ямар нэг гэрээ тохироо хийхдээ яарах хэрэггүй. Ойр дотнын хүмүүс, гэр бүлийнхэндээ тулгарах саад бэршээлд санаа зовоох байдал гарна. Хайр сэтгэлийн асуудал дээр гэнэтийн мэдээ хүлээн авна. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ сурлагад анхаарч, тулгамдсан асуудалд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд хэрсүү, гярхай ханд. Зээл хөөцөлдвөл бүтэх магадлал өндөр. Мөнгөө хэрхэн эргэлдүүлж ашиг олох тооцоог сайн хий. Зөв эргэлдүүлбэл ашиг олох сайхан боломж байна. Үүссэн шинэ нөхцөл байдалд аль болох түргэн дасан зохиц. Хувийн ур чадвараас тань цаашид өсөн дэвших эсэх шалтгаална. Холоос мэдээ ирэх магадлалтай. Хэрэв чухал шийдвэр гаргах бол аль болох аядуу тайван байхыг хичээж, хийх үйлдлээ сайн хяна. Эргэлзээтэй зүйлс хийх бол эрсдэл хүлээж чадах эсэхээ тооцоол. Зарим зүйл дээр хожих муугүй боломж байгааг од эрхэс зөвлөж байна. Сайн үйлсийн ажилд оролцон, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс бусдын зовлонг хялбар ойлгох бололтой.Таны хувийн амьдралд гэр бүлийн гишүүддээ ихээхэн анхаарал халамж тавих шаардлага үүснэ.

АРСЛАН

Биеэ авч явах байдлаас таны нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд шалтгаална. Нөхцөл байдлыг өөрчлөх гэнэтийн уулзалт тохиож болзошгүй. Эрэл хайгуул хийж олсон зүйлс тодорхой биеллээ олох тул санхүүгийн байдал тогтвортой болно. Урлагийн хүмүүс амжилт олно. Анхаарал татсан ажилдаа төвлөр. Хувь заяаны бэлэглэсэн бүхнийг хайрла. Сонирхлоо дагаж сонголт хийх хэрэгтэй. Бүх зүйлд өөрийнхөөрөө байж, чинээнд нь тултал хичээн чармай. Зарим үед учир нь олдохгүй замбараагүй явдалтай учирч магадгүй тул цагийг нь олж даруй зогсоо. Хайхрамжгүй зангаас болж сэтгэл гонсойсон үйл явдал болж магадгүй. Ойр дотнын хүмүүсийнхээ санасан бодсоо хэрэгжүүлэхэд нь өөрийн боломжоор тусал. Хайр дурлалын харилцаа танд аз жаргал авчирна. Бодлогогүй үг, үйлдлээсээ болгоомжил. Долоо хоногийн сүүл рүү цалин хөлсөө нэмүүлэх эсвэл хөрөнгө оруулалт авах талаар яриа өрнүүлэх боломжийг ашигла. Хэрэв өөртөө итгэлтэй байгаа бол аливаа саналаас бүү татгалз. Ажил хэрэгч хүмүүс чухал харилцаанд орох бололтой. Зарим асуудалд гарц олоход хүнд байж мэднэ. Хойшлуулшгүй ажил хэргээ зөв төлөвлө. Зарим үйл явдлыг зүрхэндээ ойрхноор хүлээн авч, сэтгэлээр унах хэрэггүй. Тасарсан харилцаагаа сэргээх болон шинэ хайр сэтгэлтэйгээ учрах, зугаалахад тохиромжтой байна. Гэр орондоо хэрэгцээт эд зүйлс авахад тохиромжтой. Хуримтлуулсан мөнгөний ихэнх нь энэ хэрэгцээнд зарцуулагдана. Мэдлэг олж авах, мэргэжлээ сайн эзэмших зэрэгт таны шургуу тэвчээртэй байдал давуу тал болно. Гэхдээ үргэлж өөрийнхөөрөө байж болохгүй.

ОХИН

Эхэлсэн ажлаа дуусгахгүй бол ойрын үед үр дүнг нь үзэж чадахгүй. Буруу мэдээллээс болж хамаг эрч хүчээ барах болно. Түншүүддээ хэт найдах хэрэггүй. Уран бүтээлч болон сурган хүмүүжүүлэх салбартай холбоотой хүмүүсийн ажил хэрэг амжилтад хүрнэ. Санхүүгийн үйл ажиллагаа сайн байгаа мэт санагдана. Цалин сайн авснаар таны хувьд ажиллах эрч хүч нэмнэ. Хэт үнэтэй биш ч таалагдах эд зүйл худалдан авах бололтой. Харин санхүүгийн хувьд боломжгүй байгаа нь таныг эвгүй байдалд оруулж мэднэ. Энэ үед та ердийнхөөсөө илүү гомдомтгой байж, жижиг зүйлийг ч хүндээр хүлээн авч мэднэ. Ээдрээтэй эсвэл өмнө нь оролдоод бүтэлгүйтсэн ажил хэргийг хийх гэсний хэрэггүй. Бизнесийн салбарт санхүүгийн алдагдалд орох магадлал байна. Оюун санаа, мэдлэг ухамсраа нээлттэй тод байлгах хэрэгтэй болно. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Өвчин тусвал эргэн тойрныхондоо бөөн чирэгдэл учруулна. Хүүхдүүдтэйгээ дотно харилцахгүй бол өөрөөсөө түлхэж холдуулна. Аав ээждээ баярлаж явдгаа хэлэн тэднийгээ баярлуул. Долоо хоногийн сүүл рүү ажил хэргээ шинэчилж төлөвлөх, харилцаа холбоо тогтоох зэрэгт тааламжтай. Бодсон санаагаа хэрэгжүүлэхийн тулд шинэ танилтайгаа хамтран ажиллана. Шинэ зүйлийг танин мэдэх баяр баясгалангаас өөрийгөө бүү хол байлга. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг өөрчлөхөөс бүү эмээ. Таны нэр хүндэд сэв суулгах зүйл тохиолдох магадлалтай. Энэ үед үйл явдлыг өөртөө ашигтайгаар өөрчилж чадахгүй учраас нөхцөл байдалд тохируулж амьдрах хэрэгтэй болно. Хайр дурлалын хувьд тийм ч таатай бус уулзалт таныг хүлээж байж болзошгүй. Биеэ бүрэн эзэмдэх сэтгэлийн тэнхээ чухал байна.

ЖИНЛҮҮР

Хувь заяаны тохиол эерэг байх тул боломж гарч ирэх болно. Сонирхолтой ажлын санал хүлээн авах магадлалтай. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр бүхнийг бүү шийдвэрлэ. Гэнэтийн саад тотгор тохиолдвол бүү сандар. Ажил хэрэгтээ шинэ аргуудаас гадна хуучны шалгарсан аргуудаа хослуулан ашигла. Төрийн хүнд суртлын саад тотгорыг даван туулж чадвал бизнесээ өргөжүүлэх боломж гарч магадгүй байна. Энэ үед ажил амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Ажил хэрэгтээ идэвх гаргах шаардлагатай ч зорьсондоо хүрэх гэж хэт улайрахад таагүй цаг үе байна. Эрүүл мэндээ хамгаал. Дархлаа муудаж болзошгүй тул биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хэрэгтэй. Халдварт өвчнөөс сэргийл. Орчин үеийн анагаах ухааны амжилт ололтыг та сайн мэдэж авна. Долоо хоногийн сүүл рүү албан тушаал дэвших тал дээр төдий л үр дүн гарахгүй. Хэдий авьяас чадвар байгаа боловч давагдашгүй хүчин зүйлээс болж санасан амжилт гаргаж чадахгүйд хүрнэ. Гэхдээ сайн төлөвлөж, цаг болохыг хүлээх тэвчээртэй байж чадах нь таны амжилт олох арга барил байх болно. Эерэг зан байдал тань хүмүүстэй харилцахад зөв ойлголцолд хүргэнэ. Ажлын талбар дээр гялалзах боловч бодит боломжийг зөв үнэл. Хэт том асуудал шийдвэрлэх гэж чармайгаад хэрэггүй. Гэр бүлдээ ихэнх цаг заваа зориул. Энэ үед өмнө олсон мөнгөө хадгалахад бэрхтэй байх болно. Хувийн амьдрал тань бусдад ил болох нь танд төдий л таалагдахгүй болов уу. Иймээс хүн бүрд юу ярих эсэхээ сайн бодоорой.

ХИЛЭНЦ

Хайр сэтгэлийн асуудлаа шийдвэрлэхэд их хүч зарцуулах болно. Далд хуйвалдаан гарч болзошгүй. Бусдаас онцгойрох, хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуулах гэсэн муу оролдлого сайн зүйлд хүргэхгүй. Даруу төлөв байдлыг эрхэмлэ. Хүмүүсийн атаархал, далд явуулга, хов жив таныг хүлээж байна. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэл санааны амар амгалан байдлыг эрхэмлэ. Өөрийн зан аашны өвөрмөц онцлогийг хурдан мэдэрч, болж буй үйл явдлыг сонирхолтой адал явдал мэтээр хүлээн авч ирээдүйдээ итгэл дүүрэн бай. Хувийн ашиг сонирхлуудыг үл харгалзан бүх хүнд нийцсэн яриа хөөрөө, үйл ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй. Найз нөхөд, холын хамаатнуудтайгаа уулзаж магадгүй. Хэрвээ гэр бүлийнхэн тань бүгдээрээ цугларвал таатай байх нөхцөлийг бүрдүүл. Долоо хоногийн сүүл рүү ажил дээр тогтсон уламжлалын эсрэг тэмцэх хэрэгтэй болно. Гэхдээ шийдвэр таны талд гарах давуу тал бий эсэхийг өмнө нь сайн бод. Явцуу бүлэглэл, хувийн эрх ашгийг бодсон хүмүүстэй бүү нийл. Хувийн амьдралаа бусдад бүү дэлгэ. Та өгөөмөр энэрэнгүй нэгэн байх боловч эргэн тойрны хүмүүс бүгд тийм байхгүй бололтой. Тусламж хэрэгтэй байсан хэн нэгэнд цагийг нь олж буян хий. Хайртай хүнтэйгээ муудалцах, амьдралынхаа хань болох хүмүүсээ гомдоох үг хэлж мэднэ. Сэтгэл хэт хөөрсөн үед үгээ цэнэх хэрэгтэй.

НУМ

Сайн дурын үйл ажиллагаа санаачлахад сайн үе. Ажил хэрэгч хүмүүс бусдыг өөрийн сонирхлын төлөө ажиллуулж чадна. Холоос ирсэн мэдээ таны ирээдүйд нөлөөлнө. Ажил хэргийн байдалд үнэн бодит мэдээлэл хэрэгцээтэй болно. Цоо шинэ мэдээлэл эсвэл нууц материалууд олонд нийтлэгдэнэ. Бага зэрэг санхүүгийн алдаанууд гарах байх. Цагаа олоогүй зарим үйл явдлаас болж маш их ажиллах шаардлага гарна. Шинэ гарсан технологийн нээлт таны ажилд чухал нөлөө үзүүлэх бололтой. Хүлээцтэй няхуур байж өрсөлдөгчийнхөө үг болон үйлдлийн алдаан дээр нь хариу нүүдэл хий. Та өөрийнхөө хийж буй ажлыг сэтгэл хөөрлөөр тайлбарлаж болохгүй. Өрсөлдөгч талууд харилцан бууж өгөхөд бэлэн байгаа тул харилцан ойлголцож, учраа олох тохиромжтой хөрс суурь бий болно. Өөрийгөө шүүмжлэх нь сэтгэл гутралыг гүнзгийрүүлнэ. Ойр дотнын хүнтэйгээ ихэнх цагаа өнгөрөөвөл таатай. Та өөрөө хэцүү үед ч эргэн тойрныхоо хүмүүст дэм үзүүлэх өөдрөг сэтгэлтэй бай. Үр хүүхдүүдээс шалтгаалсан санаа зовох асуудлыг шийдэж чадвал гэр бүл тайван байна. Долоо хоногийн сүүл рүү тэсвэр тэвчээр шалгах үйл явдал болно. Ихэнх хүмүүст асуудлыг шийдэх, хэрэгтэй үед буулт хийх чадвар шаардлагатай болно. Материаллаг байдлаа сайжруулах хэрэг гарвал та гэнэтийн тусламж хайх хэрэгтэй болно. Албан ажлын шаардлага таныг гэр орноос тань хөндийрүүлнэ. Ах дүү, хамаатан садангууд зочлох бололтой. Гэр бүлтэйгээ хамт байхын тулд боломжтой бүхнийг хий. Чөлөөт цаг гарвал ойр дотнын хүмүүстээ зориул. Гэр бүлийн дулаан уур амьсгалыг хэвийн байлгахыг хичээ. Алсын аялал болон урт хугацааны ажил хэрэг төлөвлөхөд тааламжтай. Зөн билиг тань ямар ч нууцлаг үзэгдлийн далд утгыг тайлж чадна. Эрүүл мэндээ байнгын хяналтад байлгах хэрэгтэй. Энэ цаг үед халдварт өвчин авч мэднэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авах нь танд ашигтай гэж зөвлөж байна.

МАТАР

Олон нийтийн өмнө үүрэг хүлээх, сайн үйлсийн үйл ажиллагаанд оролцох зэрэгт цаг хугацаа гаргах хэрэгтэй үе. Таны бусдын төлөө зориулах сайн үйлс олон хүнд таалагдана. Ажлын үйл явц өөрчлөгдөх нь хялбархан байх болно. Чухал хэрэгцээгүй зүйлээс салахыг зөвлөж байна. Зарим удаан хуримтлагдсан асуудал таны амжилтад хохирол учруулж байж болзошгүй. Аливаа ажил ачааллаа нэмэгдүүлэхийг шаардах болно. Мөн эд хөрөнгөтэй холбоотой таагүй явдал учирч магадгүй. Худал хуурмаг мэдээлэл ирэх магадлалтай. Ийм үед эрсдэлтэй үйлдэл хийхээс зайлсхийвэл өлзийтэй болохыг од эрхэс сануулж байна. Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд өөрийн санаагаа хэрэгжүүлэхэд тохиромжтой байна. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Эрүүл мэндээ хамгаалахын тулд хэт ачааллаас зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү зарим сул талаа хэн нэгний тусламжаар нөх. Мэдлэгээ дээшлүүлэх эрчимжүүлсэн сургалт болон эрдэм шинжилгээний ажил хийхэд сайн үр дүн гарна. Хэлэлцээр хийхдээ өөрийн эрх ашгийг хамгаалсан заалт оруул. Мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргаж, хамтрагч нар үл ойлголцох байдалд хүрэх ч удахгүй засах боломж гарна. Гэр бүлийн харьцаанд асуудал гарах магадлалтай учир таныг зөв ойлгохгүй байсан ч тэвчээртэй байх нь оновчтой үе. Гэр бүлдээ илүү их анхаарал халамж тавь. Ажил дээр болсон бэрхшээлийн талаар ярьж ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэлийг битгий зовоо. Сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй. Идэвхтэй амрах хэлбэрийг сонго. Ахуйн жижиг асуудал таныг зовоохгүй байхаар ажлаа зохицуул. Бүх зүйл байрандаа байж, үүрэг хариуцлагууд гэр бүлийн гишүүдэд жигд хуваарилагдсан байх нь цагийг ая тухтай өнгөрөөх боломж олгоно.

ХУМХ

Үзэл бодол, баримталж явдаг зүйл хуурмаг байж болох тул сэтгэлээр унах хэрэггүй. Удирдлагатайгаа бүү сөргөлд. Энэ нь төлөвлөгөө хэрэгжүүлэх, ажил эрхлэх зэрэгт садаа болно. Таны зөн билэг, урьдчилан харах чадвар өндөр байна. Үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, орлогын шинэ эх үүсвэр хайх зэргээр оролдохгүй байхыг зөвлөе. Амьдралаа бүхэлд нь эмх цэгцтэй байлгахын тулд алхам тутамдаа төлөвлөгөөтэй ажилла. Хувийн өмчийн асуудлуудаа цэгцэл. Таны санаа сэтгэл тогтворгүй байх нь санхүүгийн алдагдалд орох нэг шалтгаан болно. Танд ажил хэрэгт идэвхтэй байж, ахиц дэвшил гаргах эрмэлзэл их байна. Ийм үед мэргэжлийн хүрээнд амжилттай гаргаж магтаал урамшуулал сонсох магадлалтай. Гэхдээ чухал шийдвэр гаргахын өмнө анхаарал болгоомжтой бай. Санхүүгийн байдал хувьсамтгай, тогтворгүй байна. Эрүүл мэнддээ сайн анхаарал тавихгүй бол буруу онош, эмчилгээ тохиолдож магадгүй. Дотоод эд эрхтний эрүүл мэндэд илүү анхаарал хандуул. Хоол хүнсээ сайн анхаарахгүй бол хордлого авч болзошгүй. Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн авахдаа анхааралтай бай. Долоо хоногийн сүүл рүү аж ахуйн болон гэр бүлийн асуудлуудыг амжилттай шийднэ. Ганц бие хүмүүс хайрлан дурлаж амьдралаас таашаал авах цаг болжээ. Энэ нь цаг хугацаа их шаардах боловч та хичээгээд үз. Ямар ч зүйл тохиолдсон биеэ сайн барь. Ихэнх хүмүүс болж буй үйл явдалд сэтгэл хөдлөл өндөртэй хандаж магадгүй. Амьдралд тань хурдан дасан зохицох шаардлагатай шинэ өөрчлөлтүүд хүлээж байна. Хайр сэтгэл нь бүтэлгүйтсэн хүмүүс дараагийн учралаа жинхэнэ хайр эсэхэд эргэлзэх хэдий ч үнэн сэтгэлээр дурлах бололтой. Гэхдээ хэт амархан шийдвэр гаргах хэрэггүй. Тогтворгүй хөнгөмсөг байдал таныг аз жаргалтай болгохгүй.

ЗАГАС

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд гол анхааралд байна. Оддын таатай хандлагуудыг харилцаа холбоогоор сайжруулахад ашигла. Ихэнх ажил хэрэг амжилттай байна. Санхүүгийн байдалд сайнаар нөлөөлөх заавар зөвлөгөө авна. Томилолтоор явахаас бүү татгалз. Уран бүтээлч хүмүүс өөрийгөө нээн илэрхийлэх боломжийг сайн ашигла. Гэр бүлд халуун дулаан бие биеэ дэмжсэн уур амьсгал ноёрхоно. Таны хувьд хайр дурлалын харилцаа баяр баясгалан авчирна. Ямар нэг бичиг баримттай холбоотой хүндрэл гарна. Хамгийн гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Зохисгүй байдлаар хоолоо сойх нь таны эрүүл мэндийг доройтуулна. Ямар нэг туршилт хийх алхмыг болгоомжтой хий. Олон хүмүүсийн өмнө өөрийн эрх ашгаа хамгаалахаас бүү ай. Ойр дотнын хүмүүсийнхээ асуудлыг шийдэхэд тусал. Таагүй учралаас болж аргаа барсан хүмүүс уур хилэнгээр дүүрэн байна. Хайр сэтгэлийн бүтэлгүйтлийн шалтгааныг зөвхөн өөрөөсөө хай. Хурц түрэмгий зангаа хойш тавь. Долоо хоногийн сүүл рүү гэр бүлийн санхүүгийн боломжийг бодитоор үнэл. Хайртай хосуудын хоорондын үл ойлголцол даамжрах хандлагатай байна. Хувийн харилцаандаа анхаарал тавьж, өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол тодорхой алхам хийх хэрэгтэй. Бага зэргийн таагүй явдал тохиолдвол санаа бүү зов. Сэтгэл дундуур үлдэхгүйн тулд хийж буй ажлаа дуусга. Ямар нэгэн эрсдэл гаргавал хожих эсвэл хожигдол хүлээх магадлал бараг тэнцүү байна. Олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газар орохоос аль болох зайлсхий. Эрүүл агаарт рашаан сувилалд амрах нь тохиромжтой. Биеийн хүчний ажлын ачааллыг тохируулахгүй бол ядарч улмаар дархлааны систем сулрах бололтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

08/09/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

25/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекцийг амжилттай зохион явууллаа

15/09/2025

“Зогсож байгаа морьд” үзэсгэлэн дэлгэлээ

15/09/2025

“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

15/09/2025

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

15/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.