Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологийн судалгааны шинэ үр дүнг хуваалцав
Археологи

Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологийн судалгааны шинэ үр дүнг хуваалцав

Урлаг Урлаг28/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Японы Монгол судлалын холбоотой хамтран “Монголын соёлын өв судлалын сүүлийн үеийн тэргүүлэх судалгаа” сэдэвт Монгол судлалын форумыг энэ сарын 23-нд зохион байгууллаа.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү форум нь Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологийн судалгааны шинэ үр дүнг хуваалцаж буйгаараа онцгой ач холбогдолтой байв. Тус форумыг Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, Такэо Азийн их сургуулийн захирал Конагая Юки хөтлөн явууллаа.

Үндсэн илтгэлийг Японы Монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, Отани их сургуулийн хүндэт профессор Мацүкава Такаши “Олон сүмийн туурьд хийсэн малтлага судалгаа” сэдвээр, Кокүгакүин их сургуулийн профессор Икэда Ёшифүми “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгоог тодруулан судлах зорилготой Такашима арлын далайн ёроол дахь судалгааны өнөөгийн байдал” сэдвээр тус тус тавьж, 2026 онд шинээр илрүүлсэн олдворуудын судалгааны үр дүнг танилцуулав.

“Олон сүмийн туурьд хийсэн малтлага судалгаа” илтгэлд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн туурийн Монгол-Японы хамтарсан малтлагаас олдсон монгол бичгийн модны үйсэн дээрх судрууд болон бусад олдворуудын тухай, тэр дундаа Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билэг сургаалын хэсэг анх удаа олдсон түүхэн нээлтийг онцлон авч үзэв.

“Хубилай хааны Япон руу хийсэн довтолгоог тодруулан судлах зорилготой Такашима арлын далайн ёроол дахь судалгааны өнөөгийн байдал” илтгэлээр Нагасаки мужийн Мацүүра хотын Такашима арлын орчмын далайн ёроолоос илрүүлсэн Хубилай хааны цэргийн флотын 3 дахь усан онгоц болон холбогдох олдворуудын талаар танилцууллаа.

Форумд Япон дахь монгол судлаачид, Монгол-Японы найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөгчид зэрэг 30 орчим хүн оролцож, сэдвийн хүрээнд санал бодлоо солилцон, судалгааны үр дүн, туршлагаасаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцлээ гэж тус улсад суугаа ЭСЯ мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

“Монголын хадны зураг” гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилж байна

24/11/2026
Археологи Урлаг

Үхэр чулуутын хөндийн хүн чулуу

21/11/2026
Түүх Урлаг

Үндэсний номын санг байгуулсны 105 жилийн ой тохиолоо

20/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологийн судалгааны шинэ үр дүнг хуваалцав

28/11/2026

Брэд Питт, Анжелина Жоли нар олон жил үргэлжилсэн маргаанаа эцэслэжээ

27/11/2026

Жерар Депардье 2018 онд үйлдсэн гэх хүчингийн хэргийн шүүх хурлаар орохоор болжээ

27/11/2026

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026

“Ramayana” киноны хэлний апп “CineDubs” 42 орны 100 мянга гаруй үзэгчдэд хүрчээ

27/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.