Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»80 дахь удаагийн Каннын кино наадам бүтээл хүлээн авч эхэллээ
Кино

80 дахь удаагийн Каннын кино наадам бүтээл хүлээн авч эхэллээ

Урлаг Урлаг28/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

80 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам 2027 оны тавдугаар сарын 11–22-нд зохион байгуулагдах бөгөөд кино бүтээлүүдийг албан ёсоор хүлээн авч эхэллээ.

Бүртгэл нь Каннын кино наадмын https://www.festival-cannes.com/en/take-part/submit-a-film/ хуудсаар явагдана.

Кино бүтээлд тавигдах шаардлага:

  1. Бүрэн хэмжээний уран сайхны кино (2027 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр бүртгэл хаагдана.)
  • Наадам болохоос өмнөх 12 сарын дотор хийгдсэн байх;
  • Олон улсын кино наадмын аль ч уралдаант, уралдаан бус хэсэгт өмнө нь орж байгаагүй байх. Зөвхөн эх орондоо цацагдсан байж болно;
  • Интернэтэд DVD/CD-ээр албан ёсоор гарч байгаагүй байх;
  • 60 минутаас дээш хугацаанд үргэлжлэх;
  • Англи эсвэл Франц хадмал орчуулгатай байх.
  1. Богино хэмжээний кино (2026 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөр бүртгэл хаагдана.)
  • Наадмын өмнөх 12 сарын дотор хийгдсэн байх;
  • Олон улсын кино наадмын аль ч уралдаант, уралдаан бус хэсэгт өмнө нь орж байгаагүй байх. Зөвхөн эх орондоо цацагдсан байж болно;
  • Интернэтэд DVD/CD-ээр албан ёсоор гарч байгаагүй байх;
  • Кредиттэйгээ хамт 15 минутаас бага байх;
  • Англи эсвэл Франц хадмал орчуулгатай байх.
  1. Оюутны (сургуулийн) богино, дунд хэмжээний кино (2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр бүртгэл хаагдана.)
  • Наадмын өмнөх 18 сарын дотор хийгдсэн байх;
  • Олон улсын кино наадмын аль ч уралдаант, уралдаан бус хэсэгт өмнө нь орж байгаагүй байх.
  • 60 минутаас дээш хугацаанд үргэлжлэх;
  • Англи эсвэл Франц хадмал орчуулгатай байх.

Дээрх шаардлагыг хангасан уран бүтээлчид заасан хугацаанд кино бүтээлээ бүртгүүлж, сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026
Кино Урлаг

“Ramayana” киноны хэлний апп “CineDubs” 42 орны 100 мянга гаруй үзэгчдэд хүрчээ

27/11/2026
Кино Урлаг

Ардын жүжигчин Ж.Лхамхүү нийслэлийн “Хангарди” одонгоор шагнуулжээ

27/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

80 дахь удаагийн Каннын кино наадам бүтээл хүлээн авч эхэллээ

28/11/2026

Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо Дархан хотод хийнэ

28/11/2026

Э.Мишээл “Heritage Pageant 2026” тэмцээний ялагч боллоо

28/11/2026

Монголын үндэсний музей “Türkiye International Museology Congress 2026” олон улсын конгрессод оролцлоо

28/11/2026

Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологийн судалгааны шинэ үр дүнг хуваалцав

28/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.