Төрийн шагналт, Ардын жүшигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” биг бэнд “Quincy Jones Tribute Concert”-ыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа.
ХХ зууны хөгжмийн түүхэнд өөрийн нэрийг мөнхөлж, жазз, поп, соул, R&B хөгжмийн урсгалыг холбон шинэ өнгө төрх бүтээсэн хөгжмийн зохиолч, продюсер, найруулагч Куинси Жонс нь Майкл Жексон, Фрэнк Синатра, Рэй Чарльз, Сара Вон, Арета Франклин, Стиви Уандер зэрэг дэлхийн хөгжмийн домог болсон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, хөгжмийн ертөнцөд үнэтэй өв үлдээсэн уран бүтээлч юм.


