“Оскар”-ын шагналт жүжигчин, найруулагч Жесси Айзенберг гурав дахь бүрэн хэмжээний уран сайхны кино болох “The Debut” бүтээлээ үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна. Тус киноны гол дүрүүдэд Холливудын жүжигчин Жулианна Мур, Пол Жиаматти нар тогложээ.
“A24” кино компанийн бүтээл уг кино нь хар хошин өнгө аястай, хөгжимт драм инээдмийн жанрын бүтээл юм. Жесси Айзенберг зохиолыг нь бичиж, найруулснаас гадна жүжигчний бүрэлдэхүүнд багтсан байна.
Кинонд Нью-Жерси мужид амьдардаг Мона Фридман хэмээх ичимхий, даруухан гэрийн эзэгтэйн түүхийг өгүүлнэ. Тэрбээр орон нутгийн жижиг театрын жүжигт өчүүхэн хэмжээний дүр авах боловч удалгүй дүрдээ хэт автаж, урлагийн төлөө юу ч хийхээс буцахгүй жүжигчин болж хувирдаг. Улмаар театрын захирангуй найруулагч Жерритэй зөрчилдөж эхэлнэ.
Жулианна Мур Мона Фридманы дүрийг бүтээх бол Пол Жиаматти театрын найруулагч Жерригийн дүрд тогложээ. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд Халле Бэйли, Жесси Айзенберг, Бернадетт Питерс, Кара Буоно нар багтсан байна.
Жесси Айзенберг өмнө нь 2022 онд “When You Finish Saving the World”, 2024 онд “A Real Pain” киног найруулсан бөгөөд сүүлийн бүтээлээрээ “Оскар”-ын шилдэг эх зохиолын шагнал хүртсэн юм. “The Debut” нь түүний найруулагчийн хувиар бүтээсэн гурав дахь бүрэн хэмжээний кино болж байна.
Тус кино 2026 оны есдүгээр сард Теллуридын кино наадамд анх үзэгчдэд хүрсэн бөгөөд АНУ-ын кино театруудаар арванхоёрдугаар сарын 11-нд нээлтээ хийхээр товлогджээ.

