Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мотив(Motive) – Хөөрхөн хүүхдүүд
Дуу хөгжим

Мотив(Motive) – Хөөрхөн хүүхдүүд

Урлаг Урлаг15/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алтан дэлхийн хөрсөн дээр ургасан булбарай цэцэг шиг
Энхрий танхилхан хөөрхөн жаалууд
Эрхэс тэнгэрийн мандал руу дүүлэн нисэх шувууд шиг
Эгдүүтэйхэн тэр хөөрхөн хүүхдүүд

Элбэрлийн сайханд эрхийлсэн энгүй тансаг эрдэнэ шиг
Ээж аавын хөөрхөн хүүхдүүд
Мөрөөдлийн оргилд гялалзах мөнгөн цагаан сувд шиг
Мөнхийн аз жаргал тэр хөөрхөн хүүхдүүд

Цэлмэг уудам тэнгэрээ
Цэцэгт алтан дэлхийгээ
Хүүхдийн мөрөөдөл болж
Хүн бүхийг жаргаахсан
Хөөрхөн тэднийгээ үргэлж хайрлацгаая

Амьдралын гэрэл гэгээ бүхнийг аз жаргалаар тэтгэх шиг
Алиа хөгжилтэй хөөрхөн хүүхдүүд
Хүний ертөнцийн хөгжмийг хөглөн эгшиглэх аялгуу шиг
Хөөр баярын эхлэл тэр хөөрхөн хүүхдүүд

Цэлмэг уудам тэнгэрээ
Цэцэгт алтан дэлхийгээ
Хүүхдийн мөрөөдөл болж
Хүн бүхийг жаргаахсан
Хөөрхөн тэднийгээ үргэлж хайрлацгаая

Хөөрхөөн хүүхдүүд

Цэлмэг уудам тэнгэрээ
Цэцэгт алтан дэлхийгээ
Хүүхдийн мөрөөдөл болж
Хүн бүхийг жаргаахсан
Хөөрхөн тэднийгээ үргэлж хайрлацгаая

Цэлмэг уудам тэнгэрээ
Цэцэгт алтан дэлхийгээ
Хүүхдийн мөрөөдөл болж
Хүн бүхийг жаргаахсан
Хөөрхөн тэднийгээ үргэлж хайрлацгаая
Хөөрхөн тэднийгээ үргэлж хайрлацгаая

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейкийн “SexyBack” дууг дуу бичлэгийн компани нь “Амжилт олохгүй” хэмээн эсэргүүцэж байжээ

06/11/2026
Дуу хөгжим Урлаг

Домогт дуучин Том Жонс хүнд өвчний улмаас амьд үлдэхгүй гэж бодож байснаа ярьжээ

06/11/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Наагий “Khuree Jazz Vol.1” пянзаа танилцууллаа

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.