Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Алтан намар” наадам 32 насандаа өвдөг шороодов
Уртын дуу

“Алтан намар” наадам 32 насандаа өвдөг шороодов

Урлаг Урлаг24/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
947d0fcfa2a5f1a784fd2d548454366aoriginal4080407102014-11-24-12-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Шилдэг хөгжмийн зохиолч, хөгжмийг тодруулдаг “Алтан намар” наадмыг энэ жил өнжүүлэх болсон нь уран бүтээлчдийг дэндүү гомдоосон хэрэг болов. Тэд уяа сойлго нь таарсан морьд шиг “Алтаннамар” наадмаа хоног тоолон, хуруу даран хүлээдэг болохоор арга ч үгүй биз.

Энэ наадмыг тэмдэглэхгүй болсон нь хөгжмийн зохиолчдын төдийгүй хөгжимчдийн хөгжмийн чавхдасыг нь тасалж орхисонтой утга нэг гэхэд хол зөрөхгүй биз. Уг нь энэ наадамд дуунаас бусад бүх салбарын тухайлбал, сонгодог урлаг, ардын хөгжим, цөөхүүл хөгжим, эстрад, найрал гэх зэргээр бүх хөгжим ордог юм шүүдээ. Тэртээ 1982 онданх зохион байгуулагдсаар 32 дахь жилийнхээ босгон дээр ийн өвдөг шороодсон шалтгаан нь тун хөгийн. Өнөө л хөрөнгө санхүүгийн асуудал. Энэ жил 50 орчим сая төгрөгийн санхүүжилттэй байсан тус наадамд Засгийн газраас санхүүжилт өгөхгүй гэсэн шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалжууд хэлсэн юм. Уг нь жил бүр 50 гаруй хөгжмийн зохиолч оролцож, урлагийн салбарын бүх шилдэг хөгжмийн аялгууг шалгаруулдаг энэ наадмыг гадаад улс орнууд ч чих тавин хү­лээдэг.

Манай ул­сын ур­лагийн салбарт киноч­дын “Academy awards”, драмын­хны “Гэгээн Муза”, хөгжим­ч­­­дийн гээд то­моохон олон наадам шил шилээ даран болдог шүү дээ. “Алтан намар” наадмыг ийн өжөөх болсон нь өнгөц харахад хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод ганц нэг жил өнжиж байгаа мэт боловч нидэр дээрээ Монгол Улсын урлагийг уруудах зам руу нь хөтөлж буйн нэг илрэл юм. Урлаг уруудах нь улс орон мөхөхийн дохио гэж нэгэн суутан хэлж нэлээн хэдэн алдартнууд үүн­ийг баталсан байдаг шүү дээ. Хөгжмийн “Алтан намар” наадам өнжих нь гэх яриа гарсантай зэрэгцээд Соёл, спорт ая­лал жуулч­лал­­ын сайд Ц.Оюунгэрэлтэй хол­боотой олон асуу­дал яриг­даж болзошгүй болоод байгаа тухай амтай болгон нь ярьж байна.

Тухайлбал, “Бат­аараас өөр­ийг мэдэхгүй сай­дыг соливол таарна”, “Яаманд урлагийн ганц ч мэргэжилтэн байдаггүйн тод бөгөөд эмгэнэлт жи­шээ энэ”, “Хөгж­мийн хэм­нэл мэд­дэг­гүй хүн яам удирдахаар ийм байдаг юм”, Ар өврийн хаалгаар авсан, идсэн нөхөд нь батаар хэмээх араг ясанд аль байдгаа зарцуулсан болоод тэр” гэх мэтээр элдэв эрээн бараан үгс эх адаггүй хөвөрсөөр байна. Энд тэндхийн чуулга, теат­рын үүдийг татаад ороход эх адаг нь үл мэдэгдэх ийм яриа сүүлийн хэдэн өдөр өр­нөсөөр л.

Улам­жлалт наадмынхаа амыг бар­ьсан Засгийн газрын тогтоол чухам хэзээ гарчихсан нь ч бас олны анхаар­лыг татаж байгаа бололтой.

Татахаас ч аргагүй. Яг одоо Засгийн газраа хэрхэн бүрдүүлэхийг ард түмэн чих тавин хүлээж байгаа шүү дээ, уг нь. Тэгэхээр хэн, хэзээ гаргасан тогтоол юм бол.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.