Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Цөмөөхэй” балет өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

“Цөмөөхэй” балет өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг24/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f352063365f707188397976174d0d525original253749172014-12-24-10-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр  Монголд анх удаа шинэчилсэн найруулгаар тоглогдох гэж буй “Цөмөөхэй” балет өнөөдөр нээлтээ хийнэ.

Тоглолтыг хүргэхэд уран бүтээлчид, тайз болон арын албаны ажилчид гээд нийт 400 гаруй хүн ажиллаж байна. ДБЭТ-ын 50 бүжигчин, симфони найрал хөгжмийн 61 уран бүтээлч, тайз гэрэлтүүлгийн 25 ажилтан, СУИС болон ХБК-ийн 10 гаруй оюутнаас гадна тоглолтонд оролцохоор шалгаруулалтад тэнцсэн 200-аад хүүхнд, зохион байгуулалтын ажилчид гээд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж, бэлтгэл 100 хувь хангагджээ. “Цөмөөхэй” тоглолтын тайз декорац, гэрэлтүүлэг, хувцас хэрэглэлийг АНУ-ын Бостон хотоос тээвэрлэхэд  2 сар шаардагдсан бөгөөд нийт 5 чингэлэг ачаанд тайзны бүх хэрэглэл, 100 гаруй төрлийн хувцас иржээ.

 Эл бүжгэн жүжгийг 1983 оноос эхлэн тоглож байгаа бөгөөд энэ жил  өмнөх жилүүдээс илүү шинэчилж, АНУ-ын Бостон хотоос техник технологи, тайз, хувцас зэргийг худалдан авч, тоглох гэж байгаагаараа онцлог юм. “Цөмөөхэй” балетад бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог 8-12 насны 180 хүүхэд багачууд тоглоно. Сонирхуулахад “Цөмөөхэй” жүжгийн уран бүтээлчид Япон улсаас ирээд байгаа бөгөөд тайзны засал чимэглэл, бүжигчдийн хувцас “Бостон балет” театраас иржээ

Тасалбарын үнийн хувьд 20,40,60,120 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд одоогийн байдлаар тоглолтын нээлтийн тасалбар дуусч байгаа гэнэ.

Цөмөөхэй бүжгэн жүжгийн цагийн хуваарьтай танилцъя.

Арванхоёрдугаар сарын 24-нд 19:30 цагт

Арванхоёрдугаар сарын 25-нд 19:30 цагт

Арванхоёрдугаар сарын 26-нд 19:30 цагт

Арванхоёрдугаар сарын 27-нд 13:00, 17:30 цагуудад

Арванхоёрдугаар сарын 28-нд 13:00, 17:30 цагуудад тус тус тоглоно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.