Монголын уран бүтээлчдийн “Nomad Tradition and Contemporary Identity” хамтарсан үзэсгэлэн Итали Улсын Милан хотноо дэлгэгдэж байна.
Тус үзэсгэлэнд нүүдэлчин соёлын концепц, уламжлалт монгол зургийн онцлогийг орчин үеийн хэллэгээр илэрхийлсэн бүтээлүүдийг толилуулж байна.
Энэхүү үзэсгэлэнд “Монгол зураг” нийгэмлэгийн гишүүн, уран бүтээлч С.Долгор, Б.Баатарзориг, Б.Номин мөн Э.Бэхбаатар нар уран бүтээлээрээ оролцож байна.
“Nomad Tradition and Contemporary Identity” хамтарсан үзэсгэлэн ирэх оны хоёрдугаар сарын 3-ныг хүртэл Италийн Милан хотноо үргэлжилнэ.


