Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хүүхэд-Залуучуудын “Сүлд модны баяр” болно
Уртын дуу

Хүүхэд-Залуучуудын “Сүлд модны баяр” болно

Урлаг Урлаг26/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10ednigelqfqf9ielekt524k267922333242014-12-26-11-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нийслэлийн Засаг даргын дэр­гэдэх Хүүхэд-залуучуудын сур­­галт хү­мүүжлийн тусгай цогцолбо­рын хүүхдүүдийн Сүлд модны баяр энэ сарын 30-ны өдрийн13:30 цагт Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт болно.

Энэхүү цогцолборын хүүхдийн төв нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв болон дүүргүүдийн Засаг даргын захирамжаар хүлээн авч, 18 нас хүртэл нь байнга байрлуулан, сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж, халамжлан хүмүүжүүлж, нийгэмшүүлдэг 24 цагийн үйл ажиллагаатай төрийн үйлчилгээний байгууллага юм. Одоогийн байдлаар 4-18 насны нийт 120 хүүхдийг сурган хүмүүжүүлж, халамжлан өсгөж байгаа аж.

Харин Залуучуудын төв нь Нийслэлийн хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад 18 нас хүрсэн, асран хамгаалагчгүй, гэр оронгүй, мэргэжилгүй, төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай 18-21 насны залуучуудыг байнга болон түр хугацаагаар байрлуулан мэргэжлийн сургалтад хамруулж “Чадамжийн гэрчилгээ” олгож, хөдөлмөрт зуучлан амьдралд бэлтгэх зорилготой төв юм.

Тус сургалтын төв нь гэр бүлийг асаргаа сувилгааны ажилтан, зочид буудал аж ахуйн ажилтан барилгын өргөн мэргэжилтэн, мужаан, гутал засвар гэсэн чиглэлээр мэргэжил эзэмшүүлдэг аж. Тус шинэ жилийн баярт хамтарч ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн, Олон улсын байгууллагууд болон тус төвд хүмүүжиж буй хүүхдүүд оролцох юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.