Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дан хөгжмийн бүтээлийн тайлбарт концерт үзэгчдийн хүртээл боллоо
Нийгэм

Дан хөгжмийн бүтээлийн тайлбарт концерт үзэгчдийн хүртээл боллоо

Урлаг Урлаг19/01/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_MG_8846384218552015-01-19-10-36[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

       Улсын Филармони нь 2015 оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд Улсын филармонийн концертийн танхимд 01-р сарын 15-ны 19.00 цагт Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт болж өнгөрлөө.
     Тоглолтын хөтөлбөрт Төрийн шагналт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав “Манан”, “Цагаан малгайт”, Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Эр хоёр загалын хүчин”, “Симфонетта”, “Бяцхан дууль”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З. Хангал “Адажио” төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Уран сэтгэмж”, “Тэмээчдийн уралдаан” зэрэг Морин хуурын чуулгад зориулан бүтээсэн дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэсэн юм.  Тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчид монгол хөгжмийн зохиолчдынхоо бүтээл туурвилаар бахархаж  оюуны алжаалаа тайлах боломжийг бүрдүүлсэн Морин хуурын чуулгын уран бүтээлчид, удирдаач Д.Түвшинсайхан, бүтээл нь эгшиглэсэн хөгжмийн зохиолчдын намтар уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров нарт гүн хүндэтгэл илэрхийлж халуун алга ташилтаар бэлэг барилаа.

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026

“Оскар”-ын шагналт, Ирландын дуучин, ая зохиогч, жүжигчин Глен Хансард ослын улмаас амиа алджээ

30/07/2026

Жаред Лето “Би амьдралынхаа туршид хэзээ ч, хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаагүй” гэв

30/07/2026

“La La Land” 10 жилийн ойгоороо эргэн ирнэ

30/07/2026

Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.