Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“You can” ОУ-ын дуучдын тэмцээний сүүлийн шатанд S4 хамтлаг шалгаржээ
Нийгэм

“You can” ОУ-ын дуучдын тэмцээний сүүлийн шатанд S4 хамтлаг шалгаржээ

Урлаг Урлаг20/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10355460_668550013267367_98002123751407990_o8305615482015-01-20-10-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

        Монголын уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт өөрийн орны нэрийг гаргасаар байна. Үүний нэг нь Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “s4” хамтлагийн залуус юм. Тэд өнгөрсөн 12 сарын 22-нд Бээжин хотын төв телевиз btv-ээс зохион байгуулдаг “You can” нэртэй олон улсын дуучдын тэмцээнд оролцож эхний шатандаа тэнцээд байгаа юм. “S4” хамтлагийн хувьд өнгөрсөн оны 12 сард “Хөх хот” болон “Бээжинд” алдартай “Эргүна” хамтлагийн тоглолтонд урилгаар оролцох гэж явахдаа тус тэмцээнд оролцох саналыг авчээ. Тоглолтын бэлтгэлйн хажуугаар тэмцээний бэлтгэл хийх хугацаа богинохон байсан ч “S4” хамтлагийн залуус маш амжилттай оролцож чадсан юм. Тэмцээний 10 шүүгчээс хамгийн өндөр оноог авч, хамгийн шилдэг номер болсон хэмээн үнэлэгдсэн байна.

    Бээжин хотын төв телевиз btv-ээс зохион байгуулдаг “You can” нэртэй олон улсын дуучдын тэмцээн нь жил бүр зохион байгуулагдаж шилдэг хамтлаг дуучдийг шалгаруулдаг байгаа. Тус тэмцээнд энэ жил Америк, Орос, Аргентин,Япон, Солонгос зэрэг олон орны уран бүтээлчид оролцжээ. Тэмцээний эхний шатанд тэмцээний журмын дагуу өөрсдийн найруулгаараа хятад дуу дуулсанаас гадна өөрсдийн уран бүтээлээсээ дуулж сонирхуулжээ.  

    “You can” олон улсын дуучдын тэмцээний сүүлийн шалгаруулалт энэ сарын 24-нд Бээжин хотноо болох бөгөөд сүүлийн шатанд мөн адил Хятад дуу дуулах юм байна. Харин энэ сарын 26-нд орон орноос оролцсон дуучдын дундаас шилдгүүд тодрох юм. “S4” хамтлагийн хувьд өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог арвинтай байсан бөгөөд үзэгчидэд хэд хэдэн ковер уран бүтээл хүргээд амжсан. Мөн энэ онд ч хэд хэдэн ковер уран бүтээл хүргэхээр төлөвлөснөөс гадна энэ ондоо багтааж анхны цомогоо гаргахаар төлөвлөжээ. Түүнчлэн тэд хамгийн сүүлд “Нар минь байг”дуугаа сонсогчдын хүртээл болгоод байгаа бөгөөд тун удахгүй дууныхаа клипыг хүргэх юм байна

 

www.urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.