Эмэгтэйчүүдийн анхдугаар үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт хүснэгтэнд нэг хожил хожигдолтойсүүл мушгиж байгаа Дорноговь Таван Дохио гурван хожил нэг хожилтой тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй SBL Хасын Хүлэгүүд багийн хооронд болсон юм.
Таван дохио багийн бүрэлдэхүүнд энэ өдөр экс багийн ахлагч Б.Отгонсүрэн нэгдсэн байлаа. Улмаар тоглолтын эхлэлийг Таван Дохио эрчтэй эхлүүлж дөрвөн үеийн турш давамгайлж 62-71-ээр улирлын хоёр дахь хожлоо байгууллаа.
Тэднээс төвийн тоглогч И.Нарангэрэл20 оноо 9 самбар бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Д.Долгор 14 оноо Г.Энхдэлгэр12 оноо 11 самбар Б.Отгонцэцэг 5 оноо 4 оновчтой дамжуулалтаар багтаа тусалсан юм.
Харин улирлын хоёр дахь хожигдлоо хүлээж байгаа SBL Хасын Хүлэгүүд багаас А.Ариунтунгалаг 20 оноо 10 самбараас бөмбөг авалт хийж өөрийн хувийн дээд амжилтаа тогтоосон бол М.Ундрах 18 оноо 5 бөмбөг авалт гүйцэтгэсэн ч тэднээс бусад нь 10-аас дээш оноо авсан тоглогч байсангүй хожигдол хүлээлээ.
Ингэснээр Эмэгтэй үндэсний супер лигийг гурван хожилтой Ирвэсүүд, Хүлэгүүд, Фалконс баг тэргүүлж байгаа бол тэдний араас хоёр хожилтой Шаркс, Таван Дохио баг бичигдэж байна.
Эх сурвалж: Bataar.mn