Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ж.Пуччини тансаг аялгуут “Богема” энэ сарын 31-нд
Уртын дуу

Ж.Пуччини тансаг аялгуут “Богема” энэ сарын 31-нд

Урлаг Урлаг24/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ec19d242b0b7c1cbig3727643532015-01-20-10-31[www.urlag.mn]4542084352015-01-24-12-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

        Энэ сарын 31-нд 17:00 цагт УДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол “Богема” дуурь тавигдах гэж байна. Анх 2004 оны тавдугаар сарын 7-нд ДБЭТ-ын тайзнаа амилсан энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт СТА Г.Эрдэнэбаатар, зураачаар СТА Г.Ганбаатар нар ажиллажээ. 

Рудольфийн дүрд тенор хоолойт Б.Гомбо-Очир, Марселийн дүрд баритон хоолойт Э.Анхбаяр, Шонарын дүрд баритон хоолойт М.Амарсанаа, Коллений дүрд СТА О.Хүрэлбаатар нар тоглох нь. 1830-аад оны Парист үйл явдал нь өрнөх уг дуурийг анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Туриний театрт тоглож байсан түүхтэй. 

Дуурийн тухай товч танилцуулахад  анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Реджо” театрт тоглож байжээ. 1849 онд А.Мюржегийн бичсэн “Богемачуудын амьдрал” хэмээх романаас сэдэвлэн 1849 онд Т.Барре тайзнаа жүжиг болгон Париж хотноо маш амжилттай тоглож байсан аж. Дараа нь энэ зохиолоор Дж.Пуччиний дуурь бичсэн байна.

Дж.Пуччини энэ уран бүтээлээр өөртөө авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр үл үзэгдэх зовлонг туулж байгаа харуулахыг зорьсон байдаг. Дж.Пуччинийн хувьд энэ бүхэн Миланы хөгжмийн дээд сургуульд сурч байх үеийнх нь хийгээд их авьяас билэгтэй хүмүүсийн хувь заяа хүн төрөлхтөнд агуу ихийг үлдээдэг боловч эмгэнэлтэй байдаг тухай хөгжмийн хэлээр яруу дүрсэлж чадсан юм. Уг романыг дуурь болгоход нилээд товчлох шаардлагатай байсан ба зохиолын утга санаа огт хөндөлгүй хадгалж үлдсэн байна.  

Билетийн касс: 70110389, 99196609, 98886609  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хятадад бодлоор удирдах технологийг туршлаа

26/12/2025

Илон Маскийн чатбот ChatGPT, Gemini-гээс илүүрхжээ

26/12/2025

Холливуудын алдарт жүжигчин Жаред Жозеф Лето 54 нас хүрлээ

26/12/2025

Д.Одзаяа төрсөн өдрөөрөө 200 гаруй эх хүүхдийг баярлуулав

26/12/2025

“Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн дэлгэнэ

26/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.