Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мянган хос болзохоор боллоо
Нийгэм

Мянган хос болзохоор боллоо

Урлаг Урлаг27/01/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10947747_834945999880744_602519261_n6212540802015012714076812120222015-01-27-14-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын Залуучуудын Холбоо 2015 онд залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон бөгөөд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож тодорхой асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарлаж үүнийхээ хүрээнд Залуу хүн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрлан хүндэтгэх, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлээ бататган, үнэ цэнээ эрхэмлэх мөн Монгол үндэсний ёс уламжлал, өв соёлоо хүндэтгэж, өтгөс нялхсыг  хайрлан энэрэх зэрэг ёс суртахууны зөв хандлагыг илэрхийлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.

    Хайрын сарын хүрээнд Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “1000 хосын болзоо” арга хэмжээг байгуулахаар болжээ.  “1000 хосын болзоо” арга хэмжээнд оролцсоноор хайрттайгаа хамт кино үзэх, “Хайрдтаа өгөх бэлэг” үзэсгэлэн худалдаанаас хайртдаа бэлэг сонгох, “Хайраа цоожлох ёслолын ажиллагаа”-нд оролцож хайраа мөнхжүүлэх, хошин урлагийн тоглолт үзэх, зөвхөн хосуудад зориулсан гайхалтай сюрприз дүүрэн партинд оролцох, байгалийн үзэсгэлэн газраар хосоороо аялах, залуу гэр бүлүүдэд зориулсан сургалтанд хамрагдах зэрэг олон үйл ажиллагаанд оролцож гэгээн хайрын өдрийг хайрттайгаа хамт үр бүтээлтэй, хэзээ мартагдахааргүй гайхалтай тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой аж. мөн  энэхүү  арга  хэмжээний нэгэн  хэсэг болсон  томоохон арга хэмжээ  нь  "Хайртдаа өгөх бэлэг"  хосуудын  фото зургийн уралдаан юм. Уг уралдаанд  247 хүртэлх хос оролцож 2015.02.13-ны өдрийн 02 цаг 47 минутанд хамгийн олон лайк авсан эхний 5 хосыг шалгаруулан ивээн тэтгэгчдийн шагналаар шагнах юм байна.

    Гэгээн  хайрын өдрүүд  хаяанд  ирж  хайртай  хүнээ хэрхэн баярлуулахаа шийдэж  амжаагүй  бол МЗХ-оос  зохион  байгуулж буй  энэхүү  арга  хэмжээнд  оролцож хэзээ ч мартагдахааргүй  нандин  сайхан  дурсамжуудаар хайртдаа  бэлэг  бариарай. Хайртай хүндээ өгөх хамгийн нандин бэлэг таны сэтгэлийн бэлэг байх болно. 999 хостой хамт гэгээн хайрын өдрийг гал халуун хайр, сонирхолтой арга хэмжээнүүдээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг  танд олгож байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026

“Оскар”-ын шагналт, Ирландын дуучин, ая зохиогч, жүжигчин Глен Хансард ослын улмаас амиа алджээ

30/07/2026

Жаред Лето “Би амьдралынхаа туршид хэзээ ч, хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаагүй” гэв

30/07/2026

“La La Land” 10 жилийн ойгоороо эргэн ирнэ

30/07/2026

Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.