Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ахмад үеийн хөгжмийн зохиолчдын бүтээл маргааш эгшиглэнэ
Нийгэм

Ахмад үеийн хөгжмийн зохиолчдын бүтээл маргааш эгшиглэнэ

Урлаг Урлаг28/01/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10943383_688581447929587_1169775988_n_(1)9061014912015-01-28-15-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон "сонгомол" хөгжмийн дэвшилтэй холбож монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн Симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Сонгодог хөгжмийн концерт” улсын филармоний концертийн танхимд маргааш буюу 01-р сарын 29-ний 19.00 цагт болох гэж байна.

     Тоглолтыг хөгжим судлаач Ч.Буянхишиг /МУСГЗ/  тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох бөгөөд улсын филармонийн симфони найрал хөгжимчид, удирдаач Н.Бүтэнбаяр /МУУГЗ/, Д.Нямдаш/МУСТА/, Б.Батбаатар нарын удирдлага дор үзэгч сонсогчдын хүртээл болгоно. Тоглолтын хөтөлбөрт Л.Мөрдорж “Эх орон” симфони I анги, Э. Чойдогийн “Найрамдал увертюр” /удиртгал/,  Ж. Чулуун, “Уран хас” бүжгэн жүжгийн удиртгал, Ц.Намсрайжавын “Говь гурван сайхан” симфони зураглал гэх зэрэг  шилдэг бүтээлүүд эгшиглэнэ

Тасалбарыг улсын Филармоний кассаар 10.000 төгрөгийн үнэтэйгээр борлуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг

7011-8012, 7014-8012, 8800-4849
www.philharmonic.mn
Facebook.com/Сонгодог хөгжмийн концерт
twitter@mglphilharmonic

www.Urlag.mn 
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.