Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Найрал дууны урлагийг оюутан залуусын дунд хөгжүүлэх “Акапелла” төсөл хэрэгжинэ
Уртын дуу

Найрал дууны урлагийг оюутан залуусын дунд хөгжүүлэх “Акапелла” төсөл хэрэгжинэ

Урлаг Урлаг28/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10927336_835425729832771_27713097_o_(1)9815754612015-01-28-16-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын Залуучуудын Холбоо, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо болон “Гэгээ” продакшн хамтран Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг- II”хөтөлбөрийг дэмжиж дэлхийн сонгодог ба үндэсний, орчин үеийн хэлбэрүүдийг нэгтгэсэн, дуулах урлагийн  нэн  шинэ  төрөл  болох  найрал  дууны  урлагийг  оюутан  залуусын  дунд  хөгжүүлэх “Акапелла” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

     Төслийн зорилго нь орчин үеийн Монголын эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан урлагийн зах зээлд хамгийн бага өртгөөр үндэс суурь нь тавигдаж хөгжлийнхөө явцад өөрийн үйл ажиллагаа, олон нийтийн дунд олох нэр хүнд, олон улсын түвшинд эзлэх байр сууриараа улам өргөжин  тэлж  залуу  үеийнхний  оюунд  тасралтгүй  хөрөнгө  оруулалт  хийж  байх  мэргэжлийн урлагын байгууллагын эх үүсвэрийг тавих юм. Энэхүү  төсөл нь хэрэгжсэнээр найрал дуу буюу олон хоолойгоор дуулах урлаг нь залуусын оюуныг  төлөвшүүлэх,  чөлөөт  цагаа  үр  бүтээлтэй  өнгөрүүлэх,  спиртлэг  бус  оюунлаг  байх,зорилгодоо тууштай хүрдэг болох, дэлхийн урлагийн гайхамшигт нандин өвийг мэдрэх,  нэгдэн нийлж  хамт  олон  болох,  багаар  ажиллах  чадварыг  эзэмших,  хамгийн  гол  нь  оюуны  баясал,сэтгэлийн ариуслыг бий болгох ач холбогдолтой үндэсний оюуны урт хугацааны хөрөнгө оруулалт болж  байгаа юм.

     Монголын  Залуучуудын  Холбооны  дэргэд  Улаанбаатар  хотод  байршилтай  Их  дээд сургуулиас хөгжмийн сонсгол болон ритм сайтай, авъяастай, уран бүтээлийн идэвх сайтай оюутан залуусыг шалгаруулж үлгэр жишээ болохуйц шилдэг  найрал дууны хамтлагийг  байгуулж олон нийтэд найрал дууны талаарх мэдэгдэхүүнийг олгох, таниулах шаардлагатай байгаа тул 2015 оны 01-р сарын 21-ээс 02-р сарын 13 -ны хооронд их дээд сургуулиуд дээр сонгон шалгаруулалт явуулах аж. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025

“House of Guinness” цувралын нээлтийн тов зарлагдлаа

20/08/2025

“Plave” хамтлаг мансууруулах бодисын эсрэг хөдөлгөөнд нэгдлээ

20/08/2025

Японы Токио “ажил+амралт”-ыг хослуулсан хамгийн шилдэг хотоор шалгарчээ

20/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

20/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.