Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтуни, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2014 оны 02 дугаар сарын 5-ны өдөр 19:00 цагаас өөрийн тайзнаа тоглохоор төлөвлөөд байна. Энэхүү гайхалтай бүтээлийг өвөрмонголд албан ёсоор айлчлан тоглохыг ҮДБЭЧуулгад санал тавьсан байна.
Энэхүү бүжгэн жүжгийн Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ын захирал/, Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, Бүжгийг дэглэн найруулсан Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, Хөгжмийн найруулга М.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/, Гэрлийн найруулагч: Ц.Эрдэнэбат, Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер: МУУГЗ Д.Лхагваа, Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, Ерөнхий менежер Б.Нямсүрэн, ҮДБЭЧуулгын маркетингийн алба ажиллаж байна.
Гол дүрүүдэд:
- Гоо марал- бүжигчин МУСТА .Бямбасүрэн,
- Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга,
- Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал,
- Бөртэ хатан бүжигчин МУСТА С.Отгонцэцэг,
- Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин,
- Сорхагтан хатан – бүжигчин МУСТА М.Бямбаа,
- Чимбай- бүжигчин .Ганчимэг,
- Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа,
- Мандухай – бүжигчин МУСТА Л.Энхболор нар тоглоно.
- ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал
- Удирдаач Н.Буянбаатар
- Зууны манлай бүжиг дэглээч АЖ.ТШ.Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно