Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цөс чулуужих өвчин гэж юу вэ?
Дуу хөгжим

Цөс чулуужих өвчин гэж юу вэ?

Урлаг Урлаг02/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
39fd5042275812015020210039974320612015-02-02-12-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн үед хүмүүсийн дунд элбэгших хандлагатай болсон цөс чулуужих өвчиний талаар "Эрүүл мэнд" булангаараа уншигчиддаа хүргэж байна. Энэхүү зөвлөгөөг мэргэжлийн эмчийн бэлтгэснээр хүргэж буйг энд онцлоё.

-Цөс чулуужих өвчин гэж юу вэ?- 

Цөсний хүүдийнд буюу цөсний цоргонд чулуу үүсэхийг  цөс чулуужих өвчин гэдэг.  Цөсөнд холестерол, цөсний нөсөө (гемоглобины задралаас үүссэн), мөн фосфолипид агуулагддаг. Эдгээрээс чулуу үүсэх бөгөөд нэгний нь агууламж давамгайлах тул түүгээр нь чулууг нэрлэнэ.

Нөсөөний чулуу нь жижиг,  зөөлөн, олон чулуу байх бөгөөд голдуу цус задралаас улбаатай байдаг. Холестеролын чулууны хэмжээ том бөгөөд тоо нь цөөн байна. Эмэгтэйчүүдэд болон илүүдэл жинтэй, түүнчлэн настай хүмүүст элбэг тохиолдоно.

Холимог чулуунд кальцийн давс, нөсөө болон холестеролын агууламж жигд оролцсон байдаг. Тархалт: >40 насанд 8% тохиолдоно. Түүнчлэн, 90% нь тодорхой шинж тэмдэггүй явагддаг.

Оношлогоо: Зөвхөн мэргэжлийн эмч нарт хандаж өвчинөө эрт оношлуулан эмчилгээг хийлгэх нь чухал.

Цөс чулуужих эмгэг үүсэх шалтгаан: Цөсний чулуу үүсэхэд цөсний хүүдийд цөс зогсонгиших, бодисын солилцооны алдагдлаас болж цөсөнд давсны хэмжээ ихсэх гэсэн хоёр үндсэн шалтгаан нөлөөлдөг. Цөсний чулуу үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:

Хэт их идэх, өлсгөлөн байх, тогтмол бус хооллох
Хөдөлгөөн багатай байх, ялангуяа суудлийн ажилтай хүмүүс
Жирэмслэлт
Таргалалт
Цөсний замын агших хөдөлгөөн алдагдах
Нойр булчирхайн өвчин
Тамхи татах, удаан хугацаанд хол газар доргионтой явах зэрэг байдаг. Цөсний чулуу нь цөсний хүүдийн цочмог болон архаг үрэвсэл, цөсний хатгаа, нойр булчирхайн үрэвсэл, механик шарлалт үүсэхэд нөлөөтэй.

Танд "Топаз" эмнэлгийн хүний их эмч О.Ганболд зөвлөлөө. Дараагийн дугаарт Цөс чулуужих өвчний үндсэн эмчилгээ болон цөсний хүүдий авахад хагалгааг хэрхэн хийдэг талаар хүргэх болно.  

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025
Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Тамирын төрсөн өдөр

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.