Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжиг өнөөдөр тайзнаа амилна
Нийгэм

“Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжиг өнөөдөр тайзнаа амилна

Урлаг Урлаг11/02/2015Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-02-01_195106538290782015-02-02-11-52[www.urlag.mn]329918872015-02-11-08-54[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорнийн их соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 212 жилийн ойд зориулсан ҮДБЭЧуулга “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” цадиг түүхийн дуулалт жүжгээ ахмад настан, азай буурлууддаа зориулан 2015 оны 2 сарын 11-ны өдөр буюу өнөөдөр тоглох гэж байна.

  • Зохиогч: А. Шартолгой
  • Ерөнхий найруулагч: Н. Болд
  • Хөгжмийн зохиолч: Р. Бат-Эрдэнэ
  • Ерөнхий зураач: С. Ариунболд
  • Бүжиг дэглээч: С. Сүхбаатар
  • Хормейстр: Д.Алтантуул
  • Туслах найруулагч: Л. Батжаргал
  • Тайзны ярианы зөвлөх: Ж. Дүүрэнбаяр

Э. Нарангэрэл

  • Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Үндэсний Их Найрал Хөгжим, Ерөнхий удирдаач: Н. Буянбаатар                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

АГУУЛГА

Өрөлт – 1: Равжаа хутагт, аян замын явц дунд сүсэгтэн олонтой уулзаж шүлэг 

                    дуулал айлдаж, “Өвгөн шувуу хоёр” дууны ая барих утгаар,  ирэх нь 

                    ирдэг, буцах нь буцдаг ертөнцийн жам ёсны тухай үгүүлнэ.

Өрөлт – 2: Тухайн цаг үед, манжийн төрийн далдуур бодлого нь Равжаагийн явах

                    зам, бүтээл тууривал үзэл санааг чандлан хоригловч түүний авъяас 

                     билиг, оюуны эрч хүчийг хааж чадахгүй гэсэн санааг илэрхийлнэ.

Өрөлт – 3: Мөнх бусын эндүүрэл нь зугаа цэнгэл, бог идээндээ дарагдахын 

                    шалтгаан болж билгүүний нүдээр харахад, уйдаж залхмаар хорвоод

                     ичиж амьдармаар гэсэн санааг Равжаагийн шүлэг зохиолоор

                    дамжуулан үгүүлнэ.

Өрөлт – 4: Цагийн өнгө, хүмүүний сэтгэлийн чиг ямар болох тухайд сургамжилсан

                    хутагтын “Цаасан шувуу”-ны үлгэрээр, хүүхдийн дацангын хоёр шавь 

                    /хүүхдүүд/ ном хаялцах үүднээс хэлэлцэж байгааг илэрхийлнэ.

Өрөлт – 5: Равжаа хутагт бие сэтгэлийг төвшитгэн хоосон чанарын агаарт,

                      ээжтэйгээ амар амгалангийн оронд уулзаж байгаа уран сэтгэмжийн  

                     үзэгдлийг илэрхийлнэ.

Өрөлт – 6: Үзэхүйяа нүд баясах, сонсохуйяа ухаан саруулсах, үнэртэхүйяа бодол

                    тайтруулах, хүртэхүйяа таашаал эдлүүлэх, амтлахуйяа сэрэл сэтгэл 

                    дэврүүлэх хүслийн таван хаалгыг нээх үүднээс үзэсгэлэн гоо эмэгтэйг 

                    магтан дуулсан, таван тахилын өргөл аялгууг барина.

“Үлэмжийн чанар ” хэмээх энэхүү гайхамшигт дууг дуулахад мянган цагаан дарь эхийн тарни уншсантай тэнцэхүйц буян хишгийг дууддаг хэмээн сүсэглэдэг билээ.

Үлэмжийн чанар төгөлдөр

Өнгө тунамал толь шиг

Үзэсгэлэнт царайг чинь

Үзвэл лагшин төгс байна

Үнэхээр сэтгэлийг булаам Зэ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч

Хөхөө шувууны эгшиг шиг

Хөөрхөн эелдэг үг чинь

Хүүрнэн суухад урамтай

Хөөрхөн аальт мину, Зэ

Учирмагц сэнгэнэсэн

Уран гол шиг бие чинь

Угаас хамт бүтсэн

Улаан занданы үнэр шиг

Улмаар сэтгэлийг хөдөлгөнө, Зэ

Бадмын дундаас дэлгэрсэн

Балын амт адил

Баясгалан ааль чинь

Бахдаад бахдаад ханашгүй

Баярыг улам ариутгана, Зэ

Хүний энэ насанд

Хүссэн хэргээ бүтээгээд

Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт

Хөлгүй жаргалангийн далайд

Хөвж хамтдаа жарганам, Зээ 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.