Монголын рок поп урлагт уянгалаг дуунуудаараа хүч түрэн гарч ирсэн хамтлагуудын нэг бол "Freezone" хамтлаг юм. Тус хамтлагийн залуус удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баярыг тохиолдуулан Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа ая дуугаа өргөн барихаар болжээ. Ийнхүү тэд 9-н жилийн дараа алс хол суугаа элэг нэгт Монголчууддаа зориулан аялан тоглолтоороо бэлэг барих гэж байгаа юм.
Тоглолт Америкийн нэгдсэн улсын Чикаго хотноо 3 дугаар сарын 7 ны өдөр тоглогдох бол Вашингтон хотноо 3 сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр тоглогдох ажээ.
Харийн нутагт эх орон, ээж аав, амраг хайрт ханиа санагалзан суугаа та бүхэн нэгэн үдшийг эх орондоо очсон мэт дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл "Freezone" хамтлагийн тоглолтыг зориорой.
www.Urlag.mn