Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өвөрмонголын уран бүтээлчдийн “Энх мэндийн хадаг” тоглолт болно
Нийгэм

Өвөрмонголын уран бүтээлчдийн “Энх мэндийн хадаг” тоглолт болно

Урлаг Урлаг26/02/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11026432_890644077652888_526355401_n-600x4405407663892015-02-26-11-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан “Энх мэндийн хадаг” нэртэй тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Энх мэндийн хадаг” тоглолтонд оролцохоор Өвөрмонголын 50 гаруй уран бүтээлчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Тоглолтонд Өвөрмонголын нэрт дуучин Цэцэгмаа, Халин, АНУ, ОХУ-д тоглолтоо хийж байсан “PTS” хамтлагын уран бүтээлчид , мөн Өвөрмонголын Хүрээ хошууны бүжгийн чуулгын бүжигчид оролцох юм байна.

  “Энх мэндийн хадаг” тоглолт энэ сарын 28-ны өдөр 17 цагаас Соелын төв өргөөнд болно. Энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Суртал ухуулгын газрын дарга Д.Баянжаргал “Монгол ахан дүүстээ ая дуугаараа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр ирсэн учраас “Энхмэндийн хадаг” нэртэй тоглолт үнэ, төлбөргүй болж байгаа.

    Тиймээс энэ тоглолтыг хүссэн хүн бүр ирж үзэх боломжтой” хэмээн ярьж байсан юм. Мөн ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албан ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр Хятад Монголын орчуулагчдын Их хурлыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ. Хятад Монголын орчуулагчдын Их хуралд нийтдээ ная гаруй орчуулагчид оролцоно.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026
Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд сурагчид нэгдэж байна

20/09/2026

Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв

20/09/2026

Мила Йовович “Resident Evil” цувралд зориулсан Академийн онцлох нийтлэлд хариу өгчээ

19/09/2026

Шэрон Стоун зураг авалтын үеэр өмссөн бүх хувцсаа өөртөө үлдээх нөхцлийг гэрээндээ оруулдаг

19/09/2026

The Weeknd зодог тайлахгүй гэдгээ мэдэгдлээ

19/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.