Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Эмгэнэл
Нийгэм

Эмгэнэл

Урлаг Урлаг03/03/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-03-02_2322342134309852015-03-03-15-23[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын тайз дэлгэцийн урлагийн нэрт жүжигчин Цэвэгсүрэнгийн Батхуяг нь 2015 оны 02 сарын 27 ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Цэвэгсүрэнгийн Батхуяг нь 1969 оны 03 сарын 27 нд Дорнод аймагт төрж улмаар Дорнод аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийг дүүргэж 1987 – 1989 онд Барилгын цэргийн 021 дүгээр ангид хугацаат цэргийн албыг нэр төртэйгээр хаажээ.

   1995 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж эдүгээ хүртэл тайз дэлгэцийн урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ өөрийн дундаршгүй их авьяас чадвараар дахин давтагдашгүй олон зуун дүрүүдийг бүтээсэн Монголын ард түмний хайртай хүү нь байлаа. Түүний бүтээсэн уран бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж МУСТАжилтанцол, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан юм.

   Цэвэгсүрэнгийн Батхуяг таны суу их авьяас билэг, цайлган цагаан өрөвч нинжин сэтгэл, найрсаг хөгжилтэй зан чанар, үргэлж өөдрөг хүсэл тэмүүлэлтэй байдаг, гэгээн дүр төрх тань гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд анд найз, мэргэжил нэгт нөхөд, Монголын мянга мянган үзэгч түмнийхээ зүрх сэтгэлд тодоос тод гэрэлтэн үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.