Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Сувдан хэлхээ” баярын өдөрлөг боллоо
Нийгэм

“Сувдан хэлхээ” баярын өдөрлөг боллоо

Урлаг Урлаг06/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2titn2d6k0imi4j7r9es5kq5e7_l513092422015-03-06-15-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Сувдан хэлхээ” баярын өдөрлөг ШШГЕГ–ын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид өчигдөр зохион байгуулагдлаа.

НИТХ-ын эмэгтэй зургаан төлөөлөгч нэгдэн энэхүү арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна.Эмэгтэйчүүд өөрсдийгөө хясаанд нуугдсан сувд гэж төсөөлвөл илүү олуулаа холбоотой хэлхээтэй байж илүү хүчирхэг, илүү өнгөлөг, илүү цогц болно гэдэг үзэл санаанд уг арга хэмжээ чиглэж байлаа.

Хэдийгээр өнөөдөр бүсгүйчүүд, ээжүүд эрхээ хязгаарлуулсан ч жилд ганц тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тэднийг баярлуулж, урам зориг өгөх нь тэдэнд ихээхэн сэтгэлийн тэнхээ өгдөг гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Энэ удаад Эмэгтэйчүүдийн хорих ангид уг төслийг санаачлагч НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгс, Ц.Алтанцэцэг нар бүсгүйчүүдтэй уулзан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн амьд хөгжмийн “Диваажин” хамтлагийн хамт зочлон уран бүтээлийн дээжээсээ толилуулсан бол дуучин Н.Баяржавхлан хоёр дахь жилдээ тэдэнтэй уран бүтээлээрээ мэндчиллээ.

Тус ангид хоригдож буй бүсгүйчүүд тоглолтын турш дуу бүрийг даган дуулж, алга ташилтаа харамгүй хайрлан хамтдаа суудал дээрээсээ хөгжөөн дэмжиж байлаа. Уярал хайрын дуунд бүсгүйчүүдийн нүдэнд нулимс бүрхэн, сэтгэл сэргээсэн цоглог аянд тэдний нүд баяр, хөөрөөр бялхан байсан юм. Мөн энэхүү тоглолтын дараа төлөөлөгчид бүсгүйчүүдэд Алтанзул цэцэг, “Мандухай” брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүний дээжээс бүрдсэн гарын бэлгээ гардуулж  “Дэлхийд дурласан сар” киног толилууллаа.

НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгс “Анх “Номтой нөхөрлөе” клубын Н.Хүлгэн гэж залуу надтай холбогдож, энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар ном цуглуулж байгаагаа хэлж, “Та бидэнтэй нэгдэж оролцооч ээ” гэж байсан. Тэгээд би анх ном хандивлаж, манай төлөөлөгчид цэцэг бэлдэн энэхүү арга хэмжээнд нэгдэж байв. Бид эхлүүлсэн энэ ажлаа өргөжүүлэн жил бүр уламжлал болгоод явж байна” хэмээн ярьсан юм. 

Мөн НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг энэ үеэр “НИТХ-ын зургаан эмэгтэй төлөөлөгч энэ арга хэмжээг санаа нэгдэн хамтран зохион байгуулдаг. Эмэгтэй хүмүүс учраас бид нийгэмд болж буй эмзэг асуудлуудыг хамгийн түрүүнд олж хардаг. Энд байгаа бүсгүйчүүд бол азай буурал аав, ээжийнхээ охин нь, халамжит ханийнхаа түшиг нь, үр хүүхдийнхээ ээж нь. Хүний амьдралын зам дандаа дардан байдаггүй учраас бид эдгээр бүсгүйчүүддээ сэтгэлийн дэм өгөхөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. Бүх эмэгтэйчүүдийг сувдтай зүйрлэх юм бол бид бие биенээ дэмжиж, бие биенээ түшиж сэтгэлээрээ хэлхээтэй явах учиртай” гэлээ.

Эх сурвалж: Eagle.mn 

 

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.