Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголчууд циркийн урлагт хайртай
Нийгэм

Монголчууд циркийн урлагт хайртай

Урлаг Урлаг12/03/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10441318_350112108511265_7847312750107607137_n_(1)5223707422015-03-12-11-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголчууд циркийн урлагт үнэхээр хайртай, дуртай нь дахин нотлогдож байна. Хоёр жилийн өмнө "Дэлхийн цирк Монголд" тоглолтын тасалбарыг худалдан авах гэсэн иргэд циркийн гадна урт дараалал үүсгэж, долоо хоног тоглох байсан хөтөлбөрийг дахин долоо хоногоор сунгуулж байсан. Хөхрөлдөөнд хөдөлдөггүй хөх асартаа зочлон араатан амьтан хэрхэн сургагчийнхаа гарын аясаар эрхлэн, тоглож, санаанд багтамгүй үзүүлбэр хийж байгааг харж, илбэчдийн ур ухааныг биширч, гайхамшигт акробатчдын дүүлэн нисэхийг шимтэн үзэхийг хүсдэг энэ хүсэл өдгөө ч хэвээрээ аж. Гуравхан хоногийн өмнө "Дэлхийн цирк Монголд-2015" тоглолтын тасалбар худалдаанд гарсан бол эхний дөрвөн өдрийн тоглолтын тасалбар хэдийнэ дуусчээ. 

    Гуравдугаар сарын 23-наас эхлэн циркийн үзэгчдийн суудал дүүрч, харин манежинд нь циркийн урлагийн хаан үзүүлбэр "Агаарын нисэлт", "Үхлийн цагариг" амилж дуулиан шуугиантай долоон хоногийг үдэх нь ээ. Мөн хамгийн гайхамшигтай нь дэлхийн циркийн амжилтыг эвдэж, олон улсын тэмцээнээс шагнал хүртсэн эдгээр жүжигчдийн дунд Монголын жүжигчид ч багтсан байгаа.

   Тухайлбал өнгөрсөн жил шидэх банзнаас үсэрч агаарт зургаан удаа эргэсэн амжилтаараа Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн Т.Номуунбаатар болон түүний хамтлагийнхан энэ тоглолтыг чимэх юм. Тэд саяхан эх орондоо ирсэн бөгөөд Швейцарийн "Салто Натали" циркт тоглолт хийгээд ирсэн билээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.