Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Морин хуурын чуулгын Ардын хөгжимд зориулсан концертууд Улсын филармонийн тайзнаа…
Нийгэм

Морин хуурын чуулгын Ардын хөгжимд зориулсан концертууд Улсын филармонийн тайзнаа…

Урлаг Урлаг17/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10620461_10203523255833833_6841147847589195347_o5258788572015-03-17-09-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    2015 оны 3 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээ болох И-Ти-Би–Берлин 2015 (ITB Berlin 2015) үзэсгэлэн зохион байгуулагдсан билээ. Уг үзэсгэлэнд манай улс жил бүр тасралтгүй оролцож ирсэн ба 2015 оны хувьд Түнш орны онцгой статустайгаар оролцжээ.

   Манай улс үзэсгэлэнд “албан ёсны түнш статустай” оролцсоноор нээлтийн үйл ажиллагааг нээж, хурал, гала концерт болон Монгол Улсын соёл, зан заншлыг харуулсан хүлээн авалт зохион байгуулж, аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлага зэрэг Монгол Улсыг сурталчлан таниулсан томоохон арга хэмжээ, уулзалтыг зохион байгуулсан байна.
Энэхүү үзэсгэлэнд Улсын Филармонийн Морин хуурын чуулга оролцоод иржээ. Морин хуурын чуулга нь германы хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан урлагийн тоглолтоо хүргэсэн байна.

    Морин хуурын чуулгын уран бүтээлчид 2015 оны 03 сарын 13-ны өглөө эх орондоо ирсэн бөгөөд удахгүй тоглогдох “Ардын хөгжимд зориулсан концертууд” тоглолтын бэлтгэлдээ ороод байгаа ажээ. Тус тоглолтонд монголын хөгжмийн зохиолчдын ардын хөгжимд зориулсан бичсэн шилдэг бүтээлүүд тоглогдох юм. Тоглолт 2015 оны 03-р сарын 19-ний 19:00 цагт Улсын филармонийн тайзнаа ганцхан удаа болно.

Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж өгөхөөс гадна дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 99925074 утсаар холбогдон мөн https://www.facebook.com/pages/Mongolian-State-Philharmonic/ хуудсаас авах боломжтой юм.
Монгол түмний итгэлийн баясгалан
Морин хуур эгшиглэх ариун өргөөнд саатан морилохыг урьж байна. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.