Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»М.Оюунсүрэн : Миний дүр төрх “Содура” киног бүтээх анхны сэдэл болсонд би баярладаг
Дуу хөгжим

М.Оюунсүрэн : Миний дүр төрх “Содура” киног бүтээх анхны сэдэл болсонд би баярладаг

Урлаг Урлаг02/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-04-01_2328385578613712015-04-02-14-28[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Н.Х: Дуучин М.Оюунсүрэнтэй өнөөдөр жүжигчнийх нь хувиар уулзаж байгаадаа баяртай байна. Жүжигчний гараагаа эхлүүлэх боломж олгосон анхны кинотойгоо хэрхэн танилцав?   

М.О: Баярлалаа, 2012 онд “Universe Best Songs” наадамд оролцсон нь миний хувьд жүжигчнийхээ мэргэжлээр ажиллах боломж олгосон юм. Би 2010 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн ч өөрийнхөө сонирхлын дагуу “Солонго” хамтлагт дуулж байсан. “Universe Best Songs” наадмын гала тоглолтын дараа киноны маань ерөнхий продюсер Л.Балхжав цаатнуудын тухай кино хийх болсноо, мөн намайг тэр кинонд тоглох болсныг зарласан юм. Энэ бол удахгүй бидний тосон авах гэж буй “Содура” уран сайхны кино юм. Харин киноны уран бүтээлчдэд цаатнуудын сэдэвтэй ийм кино хийе гэсэн анхны сэдэл миний дүр төрхийг хараад төрсөн гэдэг үг намайг хамгийн ихээр баярлуулсан.

Н.Х: Анхны дүр гэдэг утгаараа сурах зүйл олонтой, дурсамжтай байсан байх. Аяана хэмээх дүрийнхээ тухай яриач?

М.О: Миний дүрийн хувьд бага тексттэй гэхдээ үйлдэл ихтэй. Аяанагийн дүр надаас буу бариад анд явчихдаг, мөс хагалж, түлээ бэлдчихдэг жинхэнэ тайгын охин болохыг шаардсан. Тэр утгаараа суралцах зүйл олон байлаа. Миний багш бол ардын жүжигчин П.Цэрэндэгва. Анхны кинондоо багштайгаа хамт бүр аав охин хоёрын дүрд тоглосондоо маш их баяртай байна.

Н.Х: Хоёр жил үргэлжилсэн киноны ажил дуусч их ажлынхаа ард амжилттай гарлаа. Уран бүтээлч хүний төлөвлөгөө хэзээ ч тасардаггүй байх?   

М.О: Киноныхоо зураг авалтаар Хөвсгөл аймаг руу ирж очин явсаар хоёр жил болсон байна. Тийм болохоор“Солонго” хамтлагаасаа түр гарсан юм. Харин одоо уран бүтээлийнхээ ажилд шамдан хамтлагтаа буцаад орж байгаа. Дуулах хүсэл мөрөөдөл надад үргэлж байдаг учраас би хэзээ ч хамтлагаа орхихгүй. Харин жүжигчний  мэргэжлийнхээ дагуу “Эмоци” продакшнд ажиллаж эхэлсэн. Тэгэхээр миний ирээдүйн төлөвлөгөө “Солонго” хамтлаг, “Эмоци” продакшн гэсэн хоёр харьяаллын дунд бичигдэх байх даа.

Н.Х: Уран бүтээлч хүний хувьд ямар үг үйлдлээр цэнэглэгдэж явдаг вэ?

М.О: Миний хувьд чин сэтгэлээсээ хэлсэн “Баярлалаа” гэдэг үг хамгийн чухал мэт санагдаж, тийм үг сонсохоороо эрч хүчээр цэнэглэгдэж явдаг даа. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоос

30/06/2026
Дуу хөгжим Урлаг

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: XMF буюу “Хуур” хөгжмийн наадмаас

28/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг Адам Сандлер тэргүүлж, Том Круз, Марк Уолберг, Скарлетт Иоханссон, Брэд Питт нар удаалав

30/06/2026

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.