Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хөсөгтөн” хамтлагийн санал асуулга өнөөдрөөс эхэлж явагдана
Нийгэм

“Хөсөгтөн” хамтлагийн санал асуулга өнөөдрөөс эхэлж явагдана

Урлаг Урлаг23/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10492054_799429990092580_8179452900501036819_n3803885402015-04-21-12-02[www.urlag.mn]2051391012015-04-23-16-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Got Talent” дэлхийн хэд хэдэн улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгууллагддаг билээ. Алдарт продюссер Саймон Коулын санаачилсан уг шоу нэвтрүүлэг “Asia’s Got Talent” буюу "Авъяаслаг азичууд" нэртэйгээр илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж энэ оны гуравдугаар сарын 12-ноос “AXN Asia” сувгаар Азийн 20 гаруй оронд цацагдаж эхэлсэн юм.

   Азийн улс орнуудаас мянга мянган авъяастан тус шоуг зорин оролцож байгаа бөгөөд манай улсаас ч мөн адил ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг оролцож анхан шатны шалгаруулалтандаа амжилттай тэнцсэн юм. 

   “Asia’s Got Talent” шоу нэвтрүүлгийн сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан "Хөсөгтөн" хамтлаг шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ. Тэмцээний ялагч  $100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Одоогийн байдлаар хагас шигшээгийн эхний ээлжний шалгаруулалт 16-20 ны хооронд явагдсан бол “Хөсөгтөн” хамтлагийн өрсөлдөж буй 2-р ээлжний шалгаруулалт 23-27 ны хооронд буюу өнөөдөр орой 8:00 цагаас эхлэн санал асуулга явагдаж  27 ныг дуустал явагдах нь ээ.

    Иймд элэг нэгт эрхэм ахан дүүсээ “Хөсөгтөн” хамтлагаа болон Монгол улсаа дэмжиж "Asia's got talent" шоуны албан ёсны фэйсбүүк хуудсанд хандаж "Хөсөгтөн" хамтлагтаа саналаа өгөөрэй. https://www.facebook.com/asiasgottalent?fref=ts 

Мөн “Invite your frends to vote” гэсэн цэсэнд хандаж найзуудаа уриалж хамтдаа дэмжих юм байна. 

МОНГОЛЫН АРДЫН УРЛАГ МИНЬ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ…


www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.